Шөнө дунд би зүүднээсээ болоод цочин сэрлээ.
"Хар дараа юу?"
"Харин ээ."
"Ингэж сэрсэн юм чинь хар дарсан л байна ш дээ."
"Ойн цоорхойд нэг байшинд цоожлогдох хар дарсан зүүд мөн үү?"
"Өмнө нь хэзээ ч очиж байгаагүй байшиндаа бол тийм л байх. Дотор нь хүн байгаагүй юм уу? Аймшгийн байшин байсан юм уу?"
"Хэзээ ч очиж байгаагүй биш ч ............. За за, унтацгаая. Тэнэг зүүднээс болоод хайрыгаа сэрээчихлээ."
"Зүгээр дээ, маргааш тэр хэдтэй оройхон уулзах юм чинь эрт босох шаардлагагүй."
"Нээрээ тийм ш дээ. Юу өмсөнө өө?"
"Юу гээч, эрт босох шаардлагагүй ч гэсэн наадах чинь бол үнэхээр одоо санаа зовох асуудал биш шүү. Зүгээр л найзуудтайгаа уулзах гэж байж. Юу ч өмссөн яадаг юм."
"За за, сайхан амраарай."
"Хайртай шүү."
***
Шивээсгүй хүн бүр уух.
Бүгд нэгнээ эргүүлж, тойруулж харсаар эцэст нь бүх хүний харц над дээр тогтох нь тэр.
"Бурхан минь, би л ганцаараа шивээсгүй юм уу?"
Риа хундагатай коктейл өгөнгөө "Шивээс хийлгэх цаг чинь болсон бололтой." хэмээгээд нүдээ ирмэх аж.
***
"Тэр хөзрийг намайг үзэн яддаг хүн зохиосон бололтой. Яахаараа сугалсан болгон нь намайг уулгахаар таараад байдаг байна аа. Хамгийн хөөрхөн нь уу ч гэх шиг."
"Инээгээд байгаа юм уу? Гэртээ ирчихлээ. Бууцгаая."
"Тэхён, чамд үнэхээр ойн гүнд хаус байдаггүй юм уу?"
"Юу яриад байгаа юм бэ? Аливээ, чи бүр согтчихож. Хурдан орцгооё."
"Байж бай. Тэхён аа, би галзуурчихвал яах уу?"
"Миний хайр яахаараа галзуурдаг юм?"
"Сүүлийн үед би яагаад байгаа гэдгээ ойлгохгүй байна. Өөр хүний амьдрал минийхтэй холилдоод байгаа юм шиг. Эхэндээ сонин зүүд л давтагдаад байна гэж бодсон ч сүүлийн үед зүүд биш юм шиг санагдаад байна. Би өөр амьдралаар амьдраад байгаа юм шиг мөртлөө бас би биш ч юм шиг. Түрүүн шивээсгүй хүн уу гэхэд би хэний ч юм гаран дээрээ шивээс хийлгүүлэхийг харсан. Чиний дууны нэртэй адилхан шивээс. Хамгийн сонин нь тэр нь зүүд ч бай, юу ч бай чи дандаа л байж байдаг. Галзуу хүн шиг сонсогдож байгаа биз. Надад ч тэгж сонсогдож байна. Тэхён, зүгээр л би заримдаа айгаад байна. Чи ч бас биеэ хоёр амьдралд хувааж байгаа юм шиг завгүй байдаг болчихсон шүү дээ.
Яагаад яваад байна аа? Түрүүн гэртээ ирчихлээ, бууя гээгүй билүү? Тэхён, би чамд..."
Унтаад ав даа, хайрт минь. Сэрэхдээ чи бүр ч галзуурч мэднэ. Хар дарсан зүүдийг чинь бодит болгох гэж байгаад уучлаарай.
YOU ARE READING
Guilty pleasure
FanfictionНарлаг зуны өдөр айлчилж ирсэн нэгэн Эцэст нь тэр миний үхэл байсан юм.