1. Тэхён-тай таарсан нь

182 37 2
                                    

Хотын гудмаар амандаа дуу аялан гараа халаасандаа хийн жаргалтай гэгч нь алхаж буй залууг хараад хэн ч хүний нүүрэнд инээмсэглэл тодрох ажээ.

Алхах зуураа ийш тийш харц шидэж ажлын зар хайж явна.

-Байз. Тэнд 20 доллар хэвтэж байна уу даа?

Гээд гүйж очоод газар хэвтэж харагдах мөнгөн дэвсгэртийг үзвэл нээрээ л 20 доллар байх аж. Жонгүг-ийн хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа нь олон түмний анхаарлыг өөртөө татаж байлаа.

-Азтай өдөр вэ? Ээждээ идэх юм аваад очно оо.

Тэр үнэхээр их жаргалтай байлаа. Хойш харан буцаж гэрийн зүг алхах зуураа дэлгүүр орох бодолтой явж байв. Амандаа луу аялаастай л.....

-

-Сайн байна уу BU-д тавтай морил.

-Аан сайн байна уу? Том хэмжээтэй пицца байхгүй биз?

-Байгаа.

-Хэд болох бол?

-25 доллар

-*Нэг муу таван доллар дутаж мутаад* Яах вэ? Надад 20 доллар л байдаг. Дунд хэмжээтэй байгаа юу?

Гэж гарцаагүй байдалд орсон мөчид хажууд нь өндөр царайлаг залуу дуугарч:

-5 доллар дутаа юу? Америк улсад амьдардаг солонгос хүн байж халаасны мөнгөтэй явмаар юм. Алив би төлчихье.

-Аан за, ямартай ч баярлалаа.

-Танилцацгаая. Намайг Ким Тэхён гэдэг.

-*хөөх солонгос хүн байна* Жон Жонгүг.

-Чамайг хүсвэл би чамд ажлын санал тавьж болох уу?

-Болно.

-Тийш очиж сууж байгаад ярья.

Тэд хамтдаа нэг ширээг эзлэж, Жонгүг хүү үг дуугүй юу болоод байгаад эргэлзэн сууж байлаа.

-Тэгэхээр, энэ санал чамд эвгүй санагдаж байж....биш ээ угаасаа эвгүй санагдана. Юу л даа. Би баян айлын ганц хүүхэд. Би уг нь өөрөө ажиллаж хөдөлмөрлөж, өөрийнхөө хувийн орон зайг ганцаараа бүтээхийг их хүсдэг л дээ. Аав ээж минь мөнгөнд амьдралаа тавьсан хүмүүс байдаг болохоор би багаасаа аав ээжийн үгээр өссөн. Тэгээд одоо намайг нас бие гүйцсэн гэж бодоод миний хувийн амьдралд хошуу дүрээд намайг том компанийн захиралын охинтой гэрлүүлнэ гэж ярилцаж байхад нь гэрээсээ зугтаад гараад ирсэн. Би зүгээр л хөдөлмөрийн үр шимийг өөрөө хүртэж үзмээр байна. Бэлэн амьдралыг хүсэхгүй байна. Бас тэр охины хувьд миний хамгийн дургүй хүн маань учраас надад ч хэцүү байгаа.

-Тэгээд чиний тавина гэсэн санал чинь юу юм?

-Аан, энэ их амархан л даа. Чи зүгээр сарын турш надтай хамт байх хэрэгтэй. Миний найз залуу болж жүжиглэнэ.

Гэхэд нь Жонгүг шоолон инээж хойш гэдийнэ.

-Юу яриад байгаа юм бэ, бүр инээд хүрчихлээ.

-Гэхдээ энэ чиний бодож байгаа шиг зүйл биш ээ. Зүгээр би эрэгтэй хүн сонирхдог юм шиг болж жүжиглэхэд тэд юу ч гэхгүй.

-За больж үз Тэхён. Охин ингэж гуйсан бол яая гэхэв, одоо чи юу? Хахаха.

Гээд бэлэн болсон Пиццагаа аваад тэрхүү газрыг орхин одлоо.

*Ёооё, инээдтэй юм. Найз залуу болж жүжиглэх үү? Бас тэрийгээ ажил гээд байгаа шүү хаха*

EXPENSIVE || kth jjk Where stories live. Discover now