Сэрүүн салхи салхилсан жихүүдэс хүрэм тэр шөнө би чамайг олсон. Хэдий чи хөрч даарсан байлаа ч цус чинь халуун байв.Чиний цус өтгөн бас амттай байсан шүү. Оройн зоогоо хүртсэнийхээ дараа би чамайг холоос ажиглахаар холдсон юм.Учир нь хэн нэгэн чамайг олоосой гэж яагаад ч юм бэ бодсон.Эцэст нь үүр цайж нэгэн эр чамайг аваад явсан.Тэр өдрөөр хойш бид дахин тааралдаагүй ч чухам яагаад тэр бороотой шөнө хөх даашинзтай чи ганцаараа тэнд хэвтэж байсан нь хачирхалтай. Үс чинь улбар шаргал торгомсог бөгөөд норсон ч долгионтой хэвээр уруул чинь хөхөрсөн ч зүрх чинь цохилж байв. Мэдээж би оройн зоог хайж байсан болохоор чиний халуун цусыг сорж цангаагаа тайлав.Гэхдээ чи амьд байсан