III [ Beautiful ]

277 34 13
                                    

Kang Haneul's P

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Kang Haneul's P.O.V

- Гайхалтай, чамайг төгс хийж чадна гэж мэдэж байсан юм! Ээж чинь чамаар бахархаад хүлээж байгаа байх.

Хатагтай Жон ийн хэлээд хүлээлгийн өрөөг орхин би л ганцаар үлдэв.

Өөрийгөө нэг ажаад үзлээ.

Хүчээр нэг инээмсэглэх аядлаа.

Жаргалтай байна гэж өөртөө итгүүлэхийг хүслээ.

Харин энэ бүхний дараа надад мэдрэгдсэн цор ганц зүйл нь ганцаардал л байсан юм.
Гунигтаа автан доголон нулимс унаган суухад хаалга дуугаран, ээж гартаа баглаа дүүрэн цэцэг барьсаар орж ирэх нь тэр.

Гартаа байх цэцгээ над руу сунгаж, би харин толины өмнө тайзны будалттай өөрийн төрх, төрөлхийн шаргал өнгийн бүдэгхэн туяатай үсээ юу ч үгүй хоосон харцаар харан сууж байгаад сая нэг юм босон сунгасан цэцгийн баглааг авав.

Ажаад харвал өмнө нь ер харж байгаагүй цагаан цэцэг байх ажээ.

- Цагаан намуу цэцэг байгаа юм. Өнөөдөр миний охин сайн байлаа. Хамгийн тодоор гэрэлтсэн од нь байсан!

Ээж намайг тэврээд нуруун дээр зөөлөн товшингоо өмнө нь байгаагүй тайван өнгө аясаар хэлсэн юм.

Би гайхаж орхив. Хэзээ хамгийн сүүлд ингэж ээжийнхээ халуун тэвэрт багтлаа даа. Өмнө нь түүнээс үнэртэж дассан хурц дарсны үнэр бус анхилуун цэцэгсийн үнэр сэнгэнэж байна. Түүнийг цэцэг сонгох гэж хэчнээн удаан дэлгүүр дундуур холхисон бол гэж бодоход л сая хүчлээд хүчлээд тодрохгүй байсан инээмсэглэл гараад ирэв гэнэ.

- Дулаахан байна.

Толгойн доторх хэдэн мянган бодрол дундаас үүнийгээ л би ил гаргасан юм. Тайзан дээр удаан хугацаанд хийл тоглож даарсан гар минь ч дулаацчихсан бололтой.

[FIRST] Last OneWhere stories live. Discover now