Минт Чоко

291 28 7
                                    

*)Сонү-гийн талаас*

Өнөөдөр яагаад ийм уйтгартай байгаа юм бол минт чоко авч уудаг юм бил үү? Эсвэл Жонвонтой цуг парк орох уу? Ёоо мэдэхгүй ээ. Яагаад ч юм нэг л уйтгартай байна.

Ядаж байхад ямар халуун юм бэ цаг агаар дээр +20° гэж байсан юмсан яг л +40° юм шиг л байна шүү. Cafe орж суувал арай сэрүүхэн байгаа байх.

Сонин юм аа? ийм олон үйлчлүүлэгч байхад яагаад ганцхан ажилтан байдаг билээ?

- Сайн байна уу Alora cafe байна та юу авах вэ?
- Минт Чоко байгаа юу?
- Байгаа ^^
- Тэгвэл нэг Минт чоко авъя.
- За ойлголоо та сууж байгаарай.

Минт чокогоо хүлээх зуураа эргэн тойрноо харвал ханан дээр зарлал байхыг харлаа. Сайн харвал:

*Хмм дажгүй юм шиг байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

*Хмм дажгүй юм шиг байна. Ажлын газар нь ч дажгүй, Үйлчлүүлэгч олонтой юм байна. Надад ч гэсэн ойрдоо мөнгө хэрэгтэй байгаа шүү дээ. Гэж дотроо бодон сууж байтал минт чоко ч гэсэн ирлээ. Би ажилтнаас нь

- Менежертэй чинь уулзах гэсэн юм, Хаана байгаа бол? Гэж асуухад ажилтан Гайхсан шинжтэй.
- Яасан юм бол? Минт чоко муухай байна уу? Шинээр хийгээд өгөх үү? Гэж асуухад нь би гайхан.
- Үгүй ээ! Минт чоко үнэхээр таалагдаж байна. Би Ажлын зарыг харсан юм аа тэгээд л.
-Аан тийм байх нь ээ? Ххэ Тэр булангаар эргээд эхний хаалга.
-Заа ойлголоо, Баярлалаа!

Зааж өгсөн өрөөг нь олоод Менежертэй нь уулзахаар орлоо.

-Сайн байна уу? Танд яаж туслах уу?
-Аан Сайн сайн байна уу? Ажлын зарыг харсан юм аа. Анкет бөглөж болох уу?
-Болно оо^^

Гэж хэлээд надад анкет өгөв. 20 орчим минут анкет бөглөсний дараа менежерт нь өгвөл, Харж байснаа

-Хмм, Тэгээд яг тууштай ажилж чадах юм уу?
-Тийм ээ!
-Тэгвэл маргааш өглөө 8 цагт ирээд ажилдаа ороорой.
- За ойлголоо! Гэж хэлээд би өрөөнөөс нь гарлаа.

*Ингээд ажилд орчихлоо гэж үү? Янзтай би яагаад өмнө нь бодож байгаагүй юм болоо гэж бодон явж байгаад санаандгүй нэг залууг мөргөчихлөө. Миний минт чоко газраар нэг асгарчих нь тэр.

-Өө Уучлаарай.
-Зүгээр ээ.
-Эээ миний минт чоко гэж амандаа үглэхийг минь сонссон аятай.
-Би дахиад аваад өгөх үү?
-Зүгээр ээ, Хэрэггүй! Миний буруу байхад.
-Зүгээрээ аваад өгье чи сууж бай.

Гуниглаж байснаа гэнэт сэргэж ард талын ширээндээр суулаа. Гэхдээ энэ залуу үнэхээр царайлаг юм аа. Өндөр хамар, том алаг нүдтэй хэр баргын хүнд заяагаад байдаггүй царайтай л юм. Гэхдээ би ч гэсэн хөөрхөн шд гээд утсаараа өөрийгөө харж байтал инээд алдан өнөөх залуу хоёр минт чоко барьж ирээд.

"Май" гээд нэгийг нь өглөө би ч бантсандаа аваад ууж эхлэв.

-Чи бас Минт чоко-нд дуртай юм уу?
-Тиймээ үнэхээр дуртай.
-Би ч гэсэн үнэхээ... Биш ээ Аймар их дуртай! ㅋㅋㅋ -Гэснээс чамайг хэн гэдэг юм.
*бодох*Байздаа миний нэрээр яах гэж байгаа юм бол? Танилцъя гээд байгаа юм болов уу?
-Ким Сонү гэдэг. Харин Чамайг?
-Намайг Пак Сонхун гэдэг.
-А...Аан тийм ү... үү.
-Яагаад нүүр чинь ув улаан болчхов?
-АА ТЭР НӨГӨӨ ГАДАА АЙМАР ХАЛУУН БАЙНА!
-Гэхдээ дотор сэрүүхэн л байна шдээ?
-Үгүй ээ! Халуун байна аа!!
- Заа Чинийхээр болог ㅋㅋㅋ

Гэж хэлээд бид хоёр чимээгүй болов. Миний Минт чоко ч дуусаад гарах гэтэл Сонхун гараас атгаад.

-Байж Бай. Чи аль сургууль юм?
-Би Набом ахлах сургууль-ийнх яасан?
-Аан би харин шилжиж орох сургууль хайгаад л.
-Набом ч гоё шүү ороод ирвэл ир! ㅋㅋㅋ Гэж хэлээд гараад гүйчхэв.

Цаг хэзээний орой болчихсон гэгээ тасрах шинжтэй болоод ирсэн байв. Би гэрийн зүг алхан явахдаа cafe-д таарсан тэр царайлаг Сонхун-ийг бодон явлаа.
*Гэхдээ яагаад бодогдоод байгаа юм бол? Ерөөсөө толгойноос гарч өгөхгүй юм? Өмнө нь ингэж байгаагүй юмсан. Үнэхээр сонин. Бас Нэрийг нь сонсчихоод шууд зүрх дэлсээд ирсэн шүү. Би яачихаад байгаа юм бол. Ямартай ч маргааш ажилын анхны өдөр юм чинь сайн унтаж амрах хэрэгтэй.

Гэж амандаа үглээд явж байтал нэг мэдхэд л гэрийнхээ үүдэнд ирчихсэн байлаа.

Alora Café.Where stories live. Discover now