Анхааруулга.
Өөр улсын хүмүүс Монголоор ярьж буй мэт гарах учир алдаа хэмээн харахгүй байхыг хүсье.
Улс орны үндсэн хэлтэй нь хамт Монголоор орчуулан оруулах цаг гарзадсан санагдсан тул зөвөөр ойлгоорой.
Бүгд зохиомол нэрс болон зарим нэрүүд орчин үеийн хэв маягтай.Баярлалаа.
Голын дуугарах чимээнд эрэг дээр сэрүүхэн оройн цагаар хоёр хос болзож яваа бололтой. Бие биенийгээ тэврэн ус урсах гайхалтай чимээг чагнан суух аж.
-Манай эмээ их ааштай хүн байгаа биз?
-Харин нь л дээ. Угаас хөгшчүүл болсон хойно бүх л зүйл таалагдахгүй байдаг байх. Ганц хүүхдийнх нь ганц охин болохоор их сайн ханддаг юм шиг санагдсан.
Инээд алдан бие биендээ уусах хоёр залуу хос Хичнээн жаргалтай харагдана вэ?
-Пунцаг аа? Чи надад хайртай юу?
-Чи минь юу асууна вэ? Хариултыг нь мэдэх асуултыг Хичнээн их асуусан ч миний хариулт үргэлж бат оршино.
-Тэгвэл хэр их?
Пунцаг Бямба луу харан ширтлээ. Гэхдээ энэ харц яавч жирийн нэг харц биш байх бөгөөд хэн ч харсан хайрын гал даа шатаж буй харц ажээ.
-Энэ хүчтэй урсгалаар урсаж буй ус ширгэн, ган гачиг болж, Баадайн голыхон нутаг нүүхэд би чамд хайртай байхаа больно. Гэхдээ тэр үед одод тэнгэрт харагдахаа байгаад удсан байх юм бол шүү дээ.
Түүний энэ үгэнд уярсан бололтой өөрийг нь хайрлангуй ширтэж буй хоёр нүдэнд хариу болгон зөрүүлэн ширтлээ.
Голын хажууд шөнө дөлөөр удаан суухад хөлдөм хүйтэн ч залуу хоёр хос хайрандаа дулаацжээ.
-Заза. Өглөө бүгд эртлэн босно. Орж амръя.
Тэврэлтээ салгасан ч бие биенийхээ гараас хөтлөн гэрэлгүй сүймийх олон гэрүүдийн зүг алхлаа.
Гэхдээ санаж байна уу? Долоон хоног хүлээсэн тоглоом өнөө шөнө болохыг?
-Сайн сууж байсан уу? Их Хатан минь.
-Өмнөх өмнөхөөсөө сэтгэл тэнэгэр байлаа. Ноён Мёхмед.
Энэ бол Турк улсын султан Мёхмед.
Сохор хатан хажуудаа үнэнч түшмэлээ зогсоосон байх агаад түүнийг Сохор хэмээн дооглон булхай хэрэглэх вий гэсэн санаа аж.-Энэ удаад их хатандаа бэлэгтэй ирсэн.
-Нүдээрээ харж баясаж чадахгүй тул гоёл чимэглэл мэтийн үзэмжээс цаашгүй зүйл хэрэггүй дээ ноён Рикү.
YOU ARE READING
Сохор Хатан
Short Story! Анхаар! Энэхүү бичвэр нь Монголын түүхтэй ямар ч холбоогүй Цэвэр манай хаягийн ургуулан бодож бичсэн бичвэр болно!