Инээлээ

33 8 0
                                    

"Хүчээр ч хамаагүй инээ, тархи чинь чамайг жаргалтай байна гэж бодно"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Хүчээр ч хамаагүй инээ, тархи чинь чамайг жаргалтай байна гэж бодно"...
Үүнийг сонсоод зүрх, тархи, 'би' гурав маргалдав.
Би инээсэн тул жаргалтай юм байна гэх...
Би хүчилсэн тул гунигтай байна гэх...
'Би' залхсан тул чимээгүй бай гэх.
Хөөрхий тархи, өрөвдөлтэй зүрх, ядарсан 'би'...
Хэн нь инээх вэ?
Тархи шоолно, зүрх шархална, харин 'би' чимээгүй.
Эцэст нь хэн ч 'инээсэнгүй'.
Хэн ч итгэсэнгүй.
Гэсэн ч 'би' инээлээ...

Mortala's wishWhere stories live. Discover now