02.

136 23 0
                                    


Түүнээс хойш хаалганы дээд талын хонх жингэнэх бүрт өлийн харж, чи ирэх нь үү гэж хүлээдэг боллоо. Ядаж нэрийг чинь мэддэг болоосой ч гэж бодож байв.

Хайрцаг хайрцгаар нь шоколадтай сүү авч тавиад, чамайг ирэхэд дууссан гээд буцаагаад гаргахыг хүссэнгүй.

Өдөр бүр төрхийг чинь ой ухаандаа сийлэн, нэрийг чинь мэдэхийг л юу юунаас илүүтэй хүснэ.

Дурлал гэдэг цагаа тулахаар ганцхан уулзалт, ганцхан харц тулгаралт, ганцхан секундэд ирж болдог ажээ.

Үүнийг лав би энгийн нэг шохоорхол гэж бодохгүй байна. Өдийг хүртэл ахлах сургуулийн төгсөх ангид ортлоо хэнийг ч ингэж байнга бодож, догдлоогүй болохоор.

Дахин хонх жингэнэж, энэ удаад ч бас тэр биш байх гэсэн бодол дунд зогссоор кассаа янзлаж байтал танил хоолой

"Нэг шоколадтай сүү, бас хайрцаг бохь."

Бушуухан эргэж харахад чи гэгээн дүрээрээ зогсож байсан. Тэр өдрөөс хойш бүтэн долоо хоногийн дараа. Дахин тамхи авахгүй байгааг бодоход өмнөх чинь дуусаагүй бололтой. Эсвэл өөр дэлгүүрээс авчихсан хэрэг үү?

Авсан юмыг чинь бичиж дуусчихаад чам руу сунгахад чи бага зэрэг инээмсэглээд авсан. Энэ дэлхийн хамгийн хөөрхөн нь.

Ашгүй хацран дээрх улайлт чинь арилчихжээ. Их санаа зовж байсан юм.

"Уучлаарай, нэрийг чинь хэн гэдэг вэ?"

Нэг л мэдэхэд асуучихсан өөртөө тийм ч их итгэлгүй зогсож байтал чи наашаа нэг л гайхсан харцаар харлаа.

"Үгүй ээ, нөгөө-"

"Еэжүн. Ким Еэжүн гэдэг."



Waiting for you every night.





.

Pacific /✔️/Where stories live. Discover now