i.

2 0 0
                                    

Зул сар. Он гарах хараахан болоогүй ч хүн болгон гацуур засаж үүрийн дөрвөн цагт ч гудамжинд дуу эгшиглэн байдаг тийм нэг хэдэн өдөр. Миний бодолд өвөл, шинэ жил үргэлж л энгийн нэг баяр, энгийн өдрүүд байсаар ирсэн. Цасны ширхэг бүр жихүүцүүлэм үзэн ядмаар. Малгай, ороолтоо өмсөөд байхад л нүүр минь үргэлж даарч байдаг.

Шинэ жилтэй холбоотой хамгийн гунигтай дурсамж гэж байхгүй. Бүгд хамгийн гунигтай. Ухаан орсон анхны шинэ жилээ согтуу өвөөтэйгөө өнгөрүүлсэн, хоёр дахь нь аавын хичээн зассан хэдий ч нэг л сэтгэл дүүргэхгүй байсан ширээний ард. Тэрний дараагийнх нь салютны чимээ гармагц тэнгэр өөд ширтэх ахдаа хөтлүүлсээр ээжийнх рүүгээ яваа охин. Улсын их дэлгүүрийн урд гэдгийг л санаад байна. Одоо ч өвлөөр тэнд очхоор нэг л гунигтай санагдаад байдаг.

Дахиад зөндөө олон зул сар байгаа, тэдний аль нэг нь би ээж аав хоёртойгоо өнгөрүүлэх тийм өдөр байгаасай. Өвөл болохоор хоёр талд минь хөтөлж алхаад намайг гулгахад туслаасай. Халуун шоколад хувааж уугаад инээлдээд суугаасай. Өглөө сэрэхэд гацуур доор бэлэг байгаасай. Аав, ээжтэйгээ авхуулсан зөндөө зурагтай болоосой. Зүгээр л орхиё гэсэн ч би лав хэзээ ч чадахгүй ээ. Шинэ жилийг гэр бүлтэйгээ тэмдэглэх хүртэл би гунигтай байхаа больж чадахгүй.

tsegtseg || memo.Where stories live. Discover now