Анир чимээгүй ноёлсон өрөөнд Тэхён болон түүний өвөө сууна.
Аав ээж хоёр нь бага байхад нь нас барж Тэхён өвөө эмээтэйгээ үлдсэн юм. Түүний дэргэд бүхий л цагт өвөө эмээ нь л байсан гэхэд хэлсдэхгүй.
Гэвч Тэхёний өвөө нилээн хатуу хааяахан нэг тоглоом хийдэг ч ажил дээрээ ерөнхийлөгч байсан ч чичирмээр хүйтэн аура ялгаруулж чаддаг харизматай магадгүй Тэхён ч түнийг нь өвчсөн мэт яг таг дуурайсан байх.
Тэхён өрөөн дотор өвөөгөө ямар хэргээр дуудуулсныг мэдэн будилсаар үл ялиг сандран зогсоно.
Өвөө нь нүдний шилээ дээшлүүлсээр Тэхён руу харж:
-Чи ирсэн үү? Хэлэх юм байна тийшээ суу гэхэд Тэхён ч дуулгавартай дагана.Өвөө нь:
-Чамд чинь ер нь хань ижил гэж байна уу? Муу эмээ бид хоёр чинь сүүлийн хэдэн жил их л ярьлаа. Тэгээд ч хань ижилтэй болсон байхад өрсөлдөгчид ч хавьгүй бага болоод ирнэ. Хувьцаа эзэмшигчид ч найдвартай зүйлд дуртай улс юм хойно.Гэхэд Тэхён:
-Тэр тал дээр санаа зоволтгүй ээ өвөө би хайртай хүнээ олсонӨвөө:
-Гүэ тэгээд золиг минь дагуулаад ирэхэд яадаг юм. Бид хоёр бариад идчихгүй нь л лавтай. Миний бие сүүлийн үед их л муу байх шиг байна. Хэдхэн сарын нас үлдсэн юм байх гээд хэдэн цаастай зүйл сунгахад Тэхён бүлтгэнэсээр өнөөхийг нь авав. Үнэхээр өвөөг нь хорт хавдартай гэсэн байх бөгөөд ердөө 5сар л үлдсэн байв.Тэхёны зүрхийг хэдэн мянган зүүгээр шивэх шиг л болов. Нулимс нь гоожин уйлж унжин өвөөгийнхөө энгэрт очиж шигдэв.
Бага байхын л ингээд өвөөгийнхөө тэвэрт орох дуртай байж билээ. Одооч өвөөгийнхөө энгэрт багтахааргүй дэнхийж орхиж дээ хөөрхий
Өвөө нь ч гэсэн гуниг дүүрэн харцаар Тэхён руу харж:
-Ачаа л үнэрлэмээр байна бусад нь яах вэ хорвоогийн жам вм хойно.Тэхён ч уйлсаар;
- Ө.Өвөө би одоо а.аваад ирий за юу та хүлээжий гэсээр гүйн одов.Түүнийг гарсны дараа өвөөгийнх нь царайны хувирал огцом солигдов.
Тэгээд утсаа гаргаж ирээд:
-Эмгээн хүү маань хүнтэй сууна гэнээ.Эмээ нь:
-Пэээээ за аштай юу даа. За тэгвэл муу хүүгийнхаа хурмыг бэлдэх нь байна шд ээӨвөө нь:
-Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж эхлээд юутай ч уулзсаныхаа дараа шийдвэрээ гаргана шүү. Бас нэг манай хүүгийн мөнгөнд болсон шуналтай гар ороод ирвэл яана.Эмээ нь :
-За тийм шүү! Миний өвгөний хэлдэг яг зөв. Би хүлээж л байя гэж ярихтай зэрэгцэн өвгөний нарийн бичиг орж ирэн тэдний яриа өндөрлөв.
YOU ARE READING
○My servant omega○
Lãng mạn-Жин ахаа би хүүхэдтэй болвол үнэхээр сайхан байх даа :-Яагаад тэгж бодоов? -Учир нь жоохон хүүхдүүд үнэхээр хөөрхөн бас эгдүүтэй бас яг л мочи шиг зөөлөн арьстай Covered by: @wattechne