Part 1

10 1 0
                                    

2003 оны 5сарын23.
Орон нутгийн автобус яг цагтаа Кристал тосгон руу хөдөллөө. Жунин анх удаа зуны амралтаа хөдөө тосгонд өнгөрөөхөөр явж байгаа нь энэ. Тосгон хүртэл 300-гаад км явдаг бөгөөд замын турш чихэвчээ зүүн цонхоор ширтэн явна. Найз нөхдөөсөө хол, интернет сүлжээ, инстаграмгүй гурван сарын турш амьдрах түүнд боломжгүй санагдана. 6 цаг явсны эцэст ашгүй нэг тосгонд ирлээ. Жунин цүнхээ үүрэн тосох хүнээ хүлээхээр өртөө рүү орлоо. Удалгүй том ах Жүнмён нь ирж удаан уулзаагүй ах дүүс нэгнээ тосон тэврэлдлээ.
Жүнмён- За сайн явж ирэв үү? Залуу.
Жунин- Сайн. Замд жаахан ядарлаа. Танай тосгон их хол юмаа.
Жүнмён- Эгч чинь гэрт хүлээж байгаа. Ганц дүү минь ирж байна гарынхаа хоолыг хийж өгнө гээд бөөн хөөрцөг болсон хүн чамайг хүлээж байнадаа. Явцгаая.
Тэднийг гэртээ ирэхэд хэдийн нар шингэсэн байлаа. Жүхён ширээ дүүрэн хоол, амттан бэлдчихсэн тэднийг инээмсэглэн угтлаа. Жуниныг тэврэн хацар дээр нь үнсээд
Жүхён- Сайн явж ирсэн үү? Алив нэг харъя манай Жунин яасан том болчихоо вэ? Сайхан залуу болжээ. Алив өлсөж байгаа биздээ? гараа угаачихаад хурдан ширээнд суу.
Жунин- Ойлголоо эгчээ одоохон.
Хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа бэр эгч нь Жунинд яг л жоохон охин шиг санагдана.
Жүхён- За их хотын амьдрал ямаршуу байнадаа?. Оюутан болчихсон гоё байна уу?
Жунин- Хичээл ихтэйгээс бусдаар бол гоё байгаа.
Жүнмён- Муу золиг хичээлдээ дургүй хэвээрээ л байх шив. Энэ Жунин багадаа ерөөсөө хичээл хийдэггүй дандаа сургуулиас оргож зугтаадаг хүүхэд байж билээ. Тэгээд яаж ч юм бүү мэд дандаа онц гардаг байсан. Би өдөр шөнөгүй хичээлээ бэлддэг байсан ч дандаа дунд авдаг байсан штэ. (инээв)
Жүхён- Манай Жунин төрхөөсөө толгой сайтай төрчихсөн юмөө. Би анх ах дүү хоёр байж яагаад ах нь ийм тэнэг юм бол гэж боддог байсан штэ. Үнэхээр мэдрэмжгүй дандаа номын сангийн сарнайн бутнаас сарнай тасдаж авчираад ширээн дээр үлдээчихнэ. Би номын санч эгчид дандаа зэмлүүлдэг байсан. Тэгээд нэг удаа бүр аймар ширүүн бороо орчихсон шүхэргүй сургуулийн саравчинд зогсож байсан ах чинь гүйж ирээд
- Жүхёнаа чи шүхэргүй ирчихсэн юмуу? гээд асуухаар нь шүхрэн доороо цуг явах гэж байнадаа гэж бодоод
- Харин тиймээ цаг агаар харалгүй ирсэн чинь... гэсэн чинь
- Аан заза тэгвэл би явлаа баяртай. Чи норолгүй гэртээ хариарай.
Гэж хэлчихээд гүйгээд явчихаж билээ. Ууг нь манай танай хоёр хөршүүд байсан шт.
Жунин- Бурхан минь та тэгээд эгчийг үнэхээр хаяад явчихсан юмуу?. ядаж шүхрээ үлдээгээд явж болоогүй юмуу? (инээв). Эгч ер нь яаж яваад таньтай гэрлэчихсэн юм бэ? хаха
Жүнмён- Ханиа тэр үед чинь би чамд сайн болчихсон чамайг харахаараа л сандраад үг урд хойноо орчихоод байдаг байсан юм. Бас ааваас эмэгтэй хүн юунд дуртай вэ? гэж асуусан чинь амьд цэцэг гэхээр нь сарнай өгдөг байсан юм штэ. (толгойгоо маажив)
Хоолны ширээний ард хуучний хөгтэй дурсамжуудаа ярилцан гэрт инээд хөөр цалгин байлаа.
Хөшигний завсараар нарны туяа тусаж Жуниныг сэрээлээ. Нүүр гараа угаачихаад гадаа гаран агаар амьсгалан зогсоно. Хөрш айл нь их л чимээтэй байх бөгөөд ямар нэг зүйл хайж байгаа бололтой эхнэр, нөхөр хоёр сандарч байгаа харагдна. Байшингийн гадаах саравчинд нэг охин ном уншчихсан сууж байна. Шаргал үс нь нарны гэрэлд алт мэт гялтганаж үзэсгэлэнтэй харагдлаа. Номын хуудаснуудыг алгуурхан хуруугаараа эргүүлнэ. Жунин яагаад ч юм харцаа салгаж чадсангүй ширтээд л байлаа. Номын хавтас нүүрийг нь халхалж байсан учраас харах гээд баруун, зүүн тийш толгойгоо гэлжийлгэсэн ч харагдсангүй. Гэнэт мөрөн дээр нь хүн цохиход цочин эргэн харвал:
Жүнмён- Хөөе золиг минь айлын охин хараад байлгүй орж цайгаа уу. Үдээс хойш эгчтэйгээ зах яваад хүнсээ цуглуулаарай ах нь ажилдаа явлаа.
Жунин- за.
Өдрийн хоолны дараа Жунин бэр эгчттэйгээ захаар өдөржин явж хоёр гартаа тор дүүрэн хүнс цуглуулаад үд өнгөрч байхад гэрийнхээ үүдэнд ирлээ. Гэнэт
Жүхён- Өө сайн уу? Сү Жон. Өвдсөн гэсэн гайгүй юу?
Сү Жон- Сайн та сайн уу?. Зүгээр болчохсоон. Маргааш нэхмэлд тань тусланаа. Ойрд гэрээсээ ч цухуйсангүй. Та ганцаараа хийгээд ядарч байгаа биздээ.
Жүхён- Санаа зоволтгүйдээ. Эрүүл мэнд чухал шүү биеэ сайн тэнхрүүлээд тэгээд хүрээд ирээрэй. Өө нээрээ энэ Жүнмён ахынх нь дүү өчигдөр Сөүлээс ирсэн юм. Танилц.
Сү Жон- Сайн уу? Жон Сү Жон танай хөрш. Танилцахад таатай байна
Жунин- Ким Жунин.
Өглөөхөн харц нь тусч байсан охин яг өмнө нь зогсож байлаа. Сайхан инээмсгэлдэг, эелдэг, хөөрхөн охин шиг Жунинд санагдав. Сү Жон инээмсэглээд гудамж уруудан яваад өгөв.
Жүхён оройн хоолоо бэлдэнгээ:
Жүхён- Манай хөршийн охин чамтай нас чацуу байхаа. Их тусч, сайхан сэтгэлтэй охин байгаа юм. Энд зунжин байх юм чинь найз нөхөдтэй болох хэрэгтэй. Маргааш Сү Жоныг ирхээр чамайг дагуулаад гар гээд хэлчихье.
Жунин- Хэрэггүйдээ эгчээ. Санаа зовмоор юмаа.
Жүхён- Сү Жоноос ичээд байгаа юм уу? (инээв)
Жунины хацар нь улаа бутраад л явчихав. Жүхён Жунин хоёр инээлдсээр оройн хоол бэлэн болж, Жүнмён ч ирлээ. Тэр гурав өнөөдрийн болсон зүйлсээ ярилцаж Жүнмён охин хараад ичсэн дүүгээ шоолсоор Кристал тосгоны нэг өдөр дууслаа.

Сайн байцгаана уу? Удаан хугацааны дараа шинэ бичвэртэйгээр эргэн ирж байна. Цаашид илүү идэвхтэйгээр бичвэрүүдээ оруулаад явнаа. Та нарт маань таалагдана гэж найдаж байна😊
                              MihoSuki

Bright SummerWhere stories live. Discover now