2023 оны 5сарын23
-"Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийг хүртэл миний гэрэл зургуудыг хайрлаж, хүндэлж, дэмжиж байсанд талархаж байна. Хэдийгээр энэ миний сүүлийн үзэсгэлэн боловч зураг хэзээ ч хуучрахгүй шүү дээ. Ингээд <Гэрэлт зун> үзэсгэлэн нээгдэж байна та бүхэнд таалагдага гэдэгт итгэлтэй байна."Жунин нээлтийн үгээ хэлчихээд индэр дээрээс буулаа. Зааланд алга ташилтын чимээ сүртэй гэгч нь сонстоно. Үзэсгэлэнг үзэхээр маш олон хүмүүс цуглаж галлерейд дуу хуур болж байлаа. Жунинаас ярилцлага авах гэсэн сэтгүүлчид оочирлож нэлээдгүй шуугиан боллоо.
Жунин- Бүгдээрээ сайн байна уу? Та бүгд хурлын өрөөнд түр хүлээж байхгүй юу би 5 минутын дараа буугаад очъё. Тэгээд та бүгд чөлөөтэй ярилцлага авч болно оо.
Жунин өмнө нь ганцхан удаа л ярилцлага өгч байсан бөгөөд сэтгүүлчдэд энэ маш сайхан мэдээний сэдэв болж байгаа билээ. Хурлын өрөөнд сэтгүүлчид тэвчээртэй гэгч нь хүлээж байлаа. Тэдний харцнаас догдлол мэдрэгдэж байв.
Сэтгүүлч 1- Ким Жунин та яагаад сүүлийн үзэсгэлэнгээ зарлах болсон бэ?
Жунин- Миний хувьд энэ салбарт хийх зүйлс минь дууссан гэж бодож байна. Мэдээж цаашид зурагаа авсаар байх болно. Гэхдээ дахиж үзэсгэлэн гаргахгүй.
Сэтгүүлч 2- Энэ үзэсгэлэн хэн нэгэнд зориулагдсан юм шиг байна. Өмнө нь хэзээ ч олон нийтэд ил гарч байгаагүй зургууд байна. Таны хувьд их онцгой хүн үү?
Жунин- Тиймээ их онцгой хүн. Зураг дээрхи эмэгтэй миний анхны хайр байгаа юм. Олон жилийн өмнө өгсөн амлалт минь юм л даа.
Сэтгүүлч- Гайхалтай. Үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй байна. Таны эхнэр гэгддэг нууц хатагтай мөн үү?
Жунин- Үгүй ээ.
Сэтгүүлч- Анхны хайр тань бүтээгүй бололтой. (Инээв)
Жунин- Анхны хайр анхны гэрэл зураг хоёр адилхан байх. Хэчнээн удсан ч мартагддаггүй. Заримдаа хувь тавилан санаанд оромгүйгээр эргэчихдэг. Бид яаж ч хичээсэн дийлдэх үе гарна. Тэр эмэгтэй миний амьдралын гэрэлт зун байсан юм....
Ярилцлага өгч дуусаад Жунин танхим руу буцлаа. Түүнийг тосон Жүнмён, Жүхён болон Сү Жоны ээж гурав ирлээ. Бүгд нэгэн рүүгээ нулимстай нүдээр ширтэн хэдэн хором зогсов.
Сү Жоны ээж- Охиныг минь дахин амьдруулсанд баярлалаа. Чамд маш их баярлалаа Жунинаа.(уйлав)
Жунин- Зүгээрдээ эгчээ таныг ирсэнд их баяртай байна. Сү Жон ч бас баярлаж байгаа гэдэгт итгэлтэй байна. (Тэднийг тэврэв)
Жүнмён- Гайхалтай гэрэл зургууд байна. Яг л эргээд 2003 онд оччихсон юм шиг. Манай Сү Жон хажууд байгаа юм шиг дулаан мэдрэгдэж байна.
Жүхён- Чамаараа бахархаж байна. Сү Жонтой уулзаж байгаа юм шиг амьд зурагнууд. Инээд нь чихэнд сонсогдоод. (Нулимсаа арчив)
Жунин- Би түүнд амласан. Заавал өөрт нь зориулсан үзэсгэлэн гаргаж өгнөө гэж.
Жүнмён- Тэрнийг санаж байгаа биздээ. Энэ зурагнуудаас чиний сэтгэлийг уншиж байна. Сү Жонд ямар их хайртайг чинь ах эгч хоёр нь мэднэ. 20н жилийн өмнөх 18-тай чи буцаад ирчихсэн юм шиг л жаргалтай харагдаж байна. Гэж хэлээд Жуниныг тэвэрлээ.
Үзэсгэлэн дуусаж Жунин эхнэртэйгээ гэртээ ирлээ. Жунин хамгийн анх дарсан зургаа гартаа барин ширээнд очиж суув. Эхнэр нь түүнд дарс хундагалаж өгөөд дэргэд нь ирж суулаа.
Нами- Ханиа өнөөдөр чи минь их зоригтой байлаа. Одоо уйлж болно оо. Яг одоо тэрнийг урьд урьдийнхаасаа ч илүү санаж, үгүйлж байгааг чинь мэднэ. Доторхи бүх зүйлээ гарга. Би чиний хажууд байна.
Жунин яг л хүүхэд шиг эхнэртээ тэврүүлэн энгэрт нь нүүрээ наан зурагаа тэврэн мэгштэл уйлав.