1

1K 99 5
                                    

Толгой минь аймшигтай хатгуулан ам хатсаар нүдээ аажуухан нээв.
Өчигдрийн сүүлчийн шил архи л илүүдчихэж.

" Ээжээ ус... Ус ууя. "

Ээж намайг зодох гэж бас ус өгөх гэж ирнэ дээ гэж бодсон боловч огт чимээ алга.
Сонсоогүй юм болов уу.

" Гуйя ээжээ би дахиж архидахгүй болохоор ганцхан аяга ус өгөөч. "

Миний дуунаас өөр чимээ гараагүй байсан орчинд танихгүй настай эмэгтэйн хоолой дуулдав.

" Авхайд ус аваад ир. " хүйтэн бөгөөд зандарсан тэдгээр үгс толгой дундуур минь цохих шиг болон цочсондоо босож зогсов.

Тэгээд хоолойныхоо хэрээр чангаар орилов.

"АААААААААААААААААААА" дотуур хувцас ч өмсөлгүй бүрэн нүцгэн байх бөгөөд өнөөх эмэгтэй нүүрэндээ ганц ч хувирал гаргалгүй надруу ширтэх аж.

" Ким Сол авхай таньд энэ харшид байх 729 өдөр 14 цаг үлдсэн байна. Минут, секунд бүрийг овжин ашиглахыг зөвлөж байна. Намайг У хадагтай гэж дуудах бөгөөд таньд эзэмшвэл зохих мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглүүлэх үүрэгтэй юм. Та уг харшид орилж хашгирах, үймээн гаргах, зугтах гэж оролдох, эсэргүүцэл үзүүлэх хориотой. Аль болох хүслээр чинь байлгах тул авхай та томоотой байсан чинь дээр гэдгийг анхаарна уу. "

Гайхшралд автсан уураг тархи минь элдвийг ургуулан бодох төсөөллөө урьтаж У хадагтайгаас асуув.

" Хүний наймаанд явчихсан юм уу? Эсвэл шоу нэвтрүүлэг биздээ. Галзуу юмаа, пранк... Пранк байх нь ээ. Гэхдээ авгай хүнийг ингэж нүцгэлж болохгүй. Шүүхэд өгвөл та нар бүгд дуусна гэж мэд. Энэ юманд чинь би орохгүй болохоор одоо зүгээр явлаа. Okeyyy"

" Тайвширтал тань ганцааранг тань орхиё. "

Хаалгаар гарч явахдаа өрөөг гаднаас нь түгжиж байгаа сонсогдоход хөнжлийн цагаан даавуу биеэрээ ороон хаалга руу гүйн бариулыг нь хэд хэд татаж хаалга нүдэн орилсон ч хэн ч надад хариу өгсөнгүй.
*******
3 хоног өнгөрөхөд хүний наймаанд явсанаа, ямар ч аргагүй гацаж орхисонтойгоо эвлэрч эхлэв.
Гэхдээ үнэхээр л үнэн юм бол яагаад би гэж? Бас сурах ёстой зүйл гэж юу юм бол? Магадгүй гэмт хэрэгтнүүдийн гарт орсон бол бас ийм үнэтэй эд хэрэглээтэй газарт сэрсэн бол эд эрхтнийг минь авах гээгүй байх. Магадгүй биеэ үнэлэгч болгох зорилго байгаа юм болов уу. Эсвэл гаж донтонд тамлуулахаар зарагдаж ирсэн юм болов уу. Яг юу юм бол...
Ажилд ч орж чадалгүй үхдэг тавилантай байжээ.

730 Days  |BBH|Where stories live. Discover now