******
Гэрэл муу тусдаг бас их тоостой зооринд түгжигдэв.
Харамсалтай юм, тэгж их хичээгээгүй байсан ч яг адилхан эндээ л сууж байх байж. Энд түгжигдсэн дээ ч биш зүгээр л маш их хичээгээд амжилттай болоогүй дээ шар хөдлөн нулимас цийлэгнээд ирэв. Уур хүрчихлээ...Нэг сэрэхэд өглөө болж байгаа бололтой зоорины жижигхэн цонхоор гэрэл тусаж шөнөжин даарсан би чичрэн явсаар цонхоор орж ирэх нарны туяанд гараа ээв.
Би ер нь яагаад энд байгаа юм бол? Надад сонголт байсан биздээ. Гэтэл би энд юугаа хийж байгаа юм.
Зугтах хэрэгтэй.
Өнөөх жижигхэн хуучин цонхны шилийг нь тэр хавьд байсан төмрөөр цохиход бут үсрэн хагарав.
Цонхоор гарахад арай өндөр байсан тул сандлан дээр зогсон гарахыг хичээсэн ч цонх жижигхэн болохоор гарахдаа бутарсан шилэнд гарын алга бас хөлөө эсгэж орхисон ч би гарч чадав.Хамгаалагч нар харагдахгүй байсанд ямартай ч энэ хашаанаас гарах гарцыг олохоор ийш тийшээ харан гүйж байгаад хашаанаас гарч том тариалангийн талбай руу ордог хаалгыг олж чадав.
Чэён, Им Чэёнийг ч бас аваад явах ёстой.
Тэр ч бас эндээс зугтах хэрэгтэй. Тиймээ, түүнийг орхиод явж болохгүй.
*****
Тэрэн лүү ойртох гэсэн ч хойноос нь хоёр хүн ажиглаж байв.
Азаар зайтай зогсож байгаа нь сайн хэрэг.Байшингийн булангаас түүнийг дуудсан ч тэр сонссонгүй.
****
POV AUTHORГадаа талбайг зурах Чэён Солыг олж харав.
Тэр хамгаалагч нараас нуугдаад байсан тул Чэён хамгаалагч нарт сэжиг төрүүлэлгүй зургийн хэрэгслээ барин булантай нилээд ойртон зогсов.Чэён" Чи яачихсан юм бэ? Хувцас бас царай чинь... "
Хоёр хамгаалагч цаашаа харан хоорондоо юм ярих хойгуур Сол Чэёний бугуйнаас зууран гүйж эхлэв.
Өнөөх хаалганаас ердөө 300м хэртэй газар ирэх үед Чэён Солын өөрөөс нь зуурсан гарыг шидэж орхив.
YOU ARE READING
730 Days |BBH|
Romance"Ким Сол авхай таньд энэ харшид байх 729 өдөр 14 цаг үлдсэн байна. Минут, секунд бүрийг овжин ашиглахыг зөвлөж байна. Намайг У хадагтай гэж дуудах бөгөөд таньд эзэмшвэл зохих мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглүүлэх үүрэгтэй юм. Та уг харшид орил...