🌧️

2 0 0
                                    


•гунигтай зуны үдэш•
Магадгүй зуны улиралд хүн бүр дуртай байх. Зуны намуухан сэвшээ салхитай үдэш бодолгошрон суух тун таатай. Тиймээ зун яах ч аргаггүй бидний хамгийн их дурсамж , аз жаргалыг бүтээлцдэг гайхалтай улирал. Намуухан шиврэх борооо , намуухан хөгжим төгс зохицол... Би борооонд дэндүү их хайртай хамаг уйтгар гуниг минь борооны дуслуудтай хамт үл мэдэгдэн үгүй болдог.  Хүмүүс бороонд дуртай гэлцдэг ч бороог шүхэрээр халхалан дургүйцлээ илэрхийлдэг.
Зуны орой , бороог дэндүү их санаж  байна... бүр дэндүү их... цаг хугацааг зогсоож болдог ч болоосой. Зуны үдэш бороотой үед зогсоох юмсан тэгвэл би хэзээч залхахгүй байх.
Зуны орой шиврээ бороог харан сааданд тухлан халуун коффе шимэн суух нь миний хувьд аз жаргал минь байх. Дэндүү тухтай мэдрэмж борооны дараах үнэр чийгтэй өвсөн дээр тухлан хэвтэж сайхан муухай зүйлсээ бодон хэвтэж уйтгарлана. Бодох төдийд л толгойд минь төсөөлөгдөж байна.
үгэээр хэлэшгүй сайхан мэдрэмж.🤍
•Зуны бороотой өдрүүдийг аанай л нэг үгүйлээд байх юм.
-
- Бороо орохоор хаашаа ч хамаагүй гараад гүймээр санагддаг.
-
- Саравчинд суугаад утсан дээрээ гунигтай дуу эгшиглүүлмээр...
-
- Малгай минь бусдаас намайг сүүдэрлээд өгнө.
-
- Халуун кофе дотроос дулаацуулах гэж хичээнэ.
-
- Гэсэн ч дотор минь хоосон оргиод нэг л хүйтэн...
-
- Хурдхан шиг бороо ороосой. Хүйтэн ч гэсэн бүгдийн өнгийг сэргээж нүүрэнд мишээл тодруулаасай...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 15, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

...өөрийгөө олох хүртэл...Where stories live. Discover now