4. Юу болоод байна?

1.9K 402 120
                                    

========================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

========================

"Мө-Мөөм барих аа?" гэж итгэж чадахгүй асуухад

Бэкхён нусаа шудран "Тийн. . . .мөөм барьж унтана. . . .заавал!" гэх нь тэр.

Би "Гэхдээ дээдсээ. . . . би яаж тэгэх болж байна?. . . .одоо та мөөм барихгүй унтаж сурах хэрэгтэй. Би тэгж чадахгүй" гэж хэлтэл юу юугүй нулимс нь бөмбөрөөд уйлаад эхэллээ.

"Муухай эхнэр! ер нь ямар эхнэр гэхээрээ нөхөртөө мөөмөө ч бариулдаггүй байна аа? ИИИИ . . .. чи ёстой муухай! би хаан аавд хэлнэ дээ. . . .ИИИ" гэсээр уйлж гарлаа.

Би "Дээдсээ! битгий уйл л даа. . . .би. . . .би зүгээр л бэлэн биш байна шүү дээ. . . ."

Бэкхён "Шадар ахайтаан! хаан аавыг дуудаад ир" хэмээн орилсоор үргэлжлүүлэн уйлав.

Би сандарсандаа унтлагын ханбугийнхаа бүчийг зөөлөн тайлаад "Ойлголоо доо, одоо чимээгүй болчих тэгэх үү?" гэж гуйхад

Бэкхён учиргүй орилж уйлж байснаа чимээгүй болон над руу хараад "Тэгээд яг мөөмөө бариулах юм уу?" гэж асуулаа.

Ичиж, уур хүрэх хосолж байсан ч "Болно оо дээдсээ" гэж хэлэхэд

Бэкхён нулимстай нүдтэй инээмсэглэн харснаа "Хаан аавыг дуудах хэрэггүй" хэмээн гадаа байгаа хүмүүст тушаал өгөв.

Би "З-За унтацгаая" гээд хэвтэхэд

Бэкхён хажуугаар минь орж ирж хэвтсэнээ сурмаг гэх чинь гараа шургуулан мөөмнөөс барилаа.

Ямар ч эр хүний гар хүрч байгаагүй хамгийн нууцлаг нандин хэсгийн минь нэг зүгээр л эрх жаалын шөнө унтах тайвшруулагч болчих гэж. Хэдийгээр миний нөхөр мөн боловч ингэж хөхөө бариулж унтах жаахан таагүй байлаа.

==================

Маргааш өглөө нь:

Биднийг бага хатан дуудуулсан тул түүний өргөө рүү хамтдаа явцгаалаа.

Өргөөнд оров уу үгүй юу "Хатан ээжээ" гэсээр ээжийнхээ өвөр дээр суун тэврүүлэх нөхөр минь өөрийн эрхгүй санаа алдахад хүргэнэ.

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now