~Түүнийг гэх хайр энэ хорвоог хөмөрхөд хангалттай байсан юм шүү~
...Сайн уу? Энэ захидал хүрэх өдрийн мэнд ЖиҮ-яа юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Ахлах сургуульд байхдаа эгдүүтэй, зөөлхөн харцтай, улаан уруул, үзэсгэлэнтэй царай тэгээд харахад хайр хүрмээр инээд миний чамайг санах төдийд бодогддог товчхон өгүүлэмж. Гэвч чи минь аль хэзээний хүчирхэг хэнийг ч өмнөө өвдөг сөгдүүлхээр хүйтэн нэгэн болчихсон байхыг анзаарсан. Гэхдээ миний чамайг гэх хайр хэзээ ч бүр хэзээ ч арилахгүй учир нь чи одоо ч надад яг л ахлах сургуулийн хүрэхэд хугарчих юм шиг бяцхан ЖиҮ хэвээрээ мэт санагдсаар л.
Энэ үзэсгэлэнтэй дэлхийгээс явахаасаа өмнө чамд дурласан өнчин хайраа хэлчихээд санаа амар явахийг хүссэн юм. Үнэхээр хувиа хичээсэн байгаа биз. Гэхдээ л хэлэхгүй бол намайг байдаг гэдгийг мартсан чигтээ амьдрах вий гэж айсан юм. Хэзээ ч юм үхэхээ мэдчихсэн надад гуниглах сэтгэл огт төрөөгүй зүгээр л хэзээ ч хамаагүй над дээр ирэх чи л хэрэгтэй байгааг л бодож байсан юм. Гэхдээ ирэхгүй байсан ч зүгээр дээ энэ захиаг уншихад л болно. Баярлаа ЖиҮ
Миний амьдралд гарж ирэн үзэсгэлэнтэй царайгаараа миний ертөнцийг гийгүүлж жаргалтай нэгэн болгосонд бас хайртай шүү хамгаас их...
Чиний тэнэг Жэхёнаас
Хэрвээ ирэхийг хүсвэл: NY-Presbyterian HospitalУншиж дуусахад нүднээс минь шингэн зүйл урсахыг зөнгөөрөө мэдэрсэн юм. Би түүнийг мартахаа дөхсөн байхад тэр намайг бүх цаг үед мартаагүй байх нь уучлаарай
Жэхён-ааУхаанаа алдсан юм шиг гэрээс гүйн гарч замаас такси барин захидал дээрх хаягруу очлоо.
Зам сэлүүхэн хэдий ч үнэхээр удаан мэт санагдаж цухалдан суусаар арай гэж уг эмнэлэгийн үүдэнд ирэв.
•Өнгөрсөнд•
-Хөөе тэнэгээ чи ганцхан л хазна гэж хэлсэн биздээ TvT
~Заа уучлаарай даа би дахиад бяцхан ЖиҮ-д аваад өгчихье•Одоо•
Юу ч болсон намайг аргадаж эрхийн тэнэг шиг харьцдаг байсан надад хайртай Жэхён мэдсээр байж мэдээгүй юм шиг анзаараагүй юм шиг нүдэнд орсон өргөс шиг үзэж байхад хүртэл надад гомдоогүй хайрлаж байсан хүнийг одоо л санасан мэт уйлсаар сувилагч дээр очин өрөөг нь асуусаар дээш зүглэлээ.
Хаалгыг нээн орвол уруул нь хатаж өнгөгүй болж нүдэнд нь байдаг тэр их хүчтэй гал цог унтарсан ч гадаа нисэлдэх хос эрвээхийг харан инээмсэглэсээр эмнэлэгийн хувцастай суух залуу.
Харин түүнийг харж хөл дээрээ ч зогсож чадахаа больж газарт хүчгүйдэн өвдөглөн уйлан суух бүсгүй.
Чанга чимээнээр залуу эргэн харж тэнд харц тулгаржээ. Нүдээрээ ярилцах мэт удаанаар бие биенээ ширтсэний эцэст...
~Чи ирчихлээ... *инээмсэглэх*
A/N: Heey guys
YOU ARE READING
Baddy bitch
ActionНэг хөөрхөн эгчийн сэтгэлийг дэвтээж бичих гэж байгаадаа баяртай байна. Таалан соёрхоно уу!