part one:

252 23 0
                                    


-   Яагаад ажлаасаа гарах гэж байгаа юм?

Удахгүй гэдэс минь томроод ирэх учраас ажлаасаа түр зуур чөлөө авах бодол байсан ч энд ажиллавал Мингюүтэй ч Дугёмтой ч байнга таараад байх учраас нэг мөр ажлаасаа гарахыг илүүд үзсэн. Тэр хоёр хүний харилцааг эвгүй болгож хаячхаад ямар нүүрээрээ тэр хоёрын царайг эгцэлж харах билээ дээ.

Би- гадагшаа... явах гэж байгаа юмаа, захирлаа!

Захирал хөмсгөө зангидан ерөөсөө ажлаас гарах өргөдөл дээр гарын үсэг зурахгүй байв. Сонин ч гэлээ энэ мөчид өөрийгөө энэ газарт жоохоон ч болов хэрэгтэй нэгнээр мэдэрчихлээ байна.
Миний өргөдлийг захирал уншиж дуусчхаад ширээнийхээ шургуулгыг нээн хийчхэв.

-   Хэёон аа чамайг ерөөсөө ч тавьж явуулах хүсэл алга! Чи жилийн чөлөө аваад л яваад ир! Тэгэхэд чинь бид чамайг хүлээгээд авна! Харин энэ өргөдлийг байхгүйд тооцъё!

Би нүдээ бүлтэгнүүлэн юу гэхээ олж ядан зогстол захирал намайг зөөлхөн түлхсээр өрөөнөөсөө гаргачхав. Санаа алдан бодит байдалтай эвлэрээд цуг ажилдаг хэдтэйгээ салах ёс хийхээр, цахилгаан шат дуудлаа.
Удсанчгүй цахилгаан шат ирэн дотор байгаа хүмүүсийг ч умартан ээж аавдаа яаж хүүхэдтэй болсноо ойлгуулах талаар бодсоор дотогш орлоо.

-   Хэёон...нүүна!

Үл ялиг цочин хартал Дину байв.

Дину- нүүна... би нөгөө... бишээ... ммм, Дугёми хён зүгээр байгаа болохоор битгий санаа зовоорой гэх гээд л...

Бүгдээрээ бид хоёрыг үерхдэг гэж мэддэг байжээ. Динугийн өөдөөс толгой дохис хийчхээд бушуу цахилгаан шатнаас буулаа. Нэг жилийн хугацаанд таарахгүй ч тэрнээс цаашаа яана даа гэдэг л байна.

__________________________________

Нөгөө онешотны буланд байсан Дугёмын шотыг тусад нь стори гаргаад бичээд эхлэсэн шүү~~~ эхлээд тэр шотыг уншвал илүү ойлгомжтой байна шүү~ заааа тэгээд дэмжээрэй~~ уншина гэсэн байхыг нь хараад тусад нь стори бичээд эхлэсэн шүү🖤

•𝙗𝙚 𝙢𝙞𝙣𝙚•Where stories live. Discover now