part six;

112 24 2
                                    


Ээж аав хоёр Ханылыг өхөөрдөөд л бие биенээсээ булааж авах шахам л би би гээд л тэврээд байна. Уурлаад учир зүггүй гэрээсээ хөөчих вий л гэж санаа зовж байсан юм, сэтгэл амарчихлаа.
Аав нь хэн бэ гэж асууж айлгасангүй, одоохондоо.

Аав над руу их нухацтай харан- аав нь хэн юм? Чи гэртээ нэг ч эрэгтэй хүн дагуулж ирж байгаагүй болохоор ...

Тэр ч тийм л дээ. Угаас хүнтэй суухгүй гэж боддог байсан болохоор үерхэж байсан хүмүүсээ нэг ч удаа гэртээ дагуулж орж байгаагүй.
Хёншиг аавынх нь талаар хэлээгүй юм шиг байна.

Би- аав нь... байхгүй ээ...

Аав гайхан- яасан юм? Хариуцлагаа хүлээхгүй гээд зугтчихсан уу? гэхэд нь толгой сэгсрэн нууц ажилтан байсан ухааны юм зохиож яриад дахиад л үхүүлчихэв.
Үнэхээр бүр үнэхээр Дугём эргээд ирлээ гэхэд... яаж амилсныг нь учирлаж тайлбарлах болж байна? Гэхдээ байж боломгүй зүйл л дээ.

Ээж- Ханыл та хоёр хоёулахнаа дажгүй юмуу? Энд ирээд бөөндөө бай л даа, мм?

Би ч бодож л байсан юм. Ханылыг ч ээж аавд харуулаад өөрөө буцаж ажилдаа ордог ч юмуу гэж их л бодсон.

Ээж аав хоёртой ойр зуурын зүйлс ярилцан, Хёншигийг найз охинтой болсон юм байх. Өдөр шөнөгүй л тэр хүнтэйгээ уулзаж учраад гэрийн бараа хархаа больсон гээд л ээж гомдол мэдүүлээд байв.
Энэ золиг айлын хүүхэд жирэмсэн болгоогүй байгаа.

><

Ааваар гэрлүү хүргүүлэн, түр манайд цай уухаар болов. Худлаа бид хоёрыг хэр амьдарч байгааг л шалгах гэсэн ээжийн тушаал л байх даа.

Ханылын хувцсыг нь эвтэйхэн тайлаад оронд нь орууллаа.
Аавд халуун цай хийж өгчхөөд хажууд нь очиж суулаа.

Аав аягатай цайнаасаа нэг балгаад- ганцаараа хүүхэд өсгөх хэцүү байна уу? ... Ханылыг аавтай болгоё гэсэн шүү юм бодогдохгүй байна уу?

Би толгой сэгсрэн- ганцаараа чадчихнаа!! Ханылын хувьд ээж нь байхад хангалттай! гэхэд аав толгой сэгсрэн үл ялиг хөхрөв.

Аав- чиний л бодол, Ханыл юу гэж бодох бол? Хүүгээ ч гэсэн бодох хэрэгтэй шүү!

Аавын хэлсэн үг толгой руу цохиод авах шиг л болов. Ханыл томроод аавыгаа надаас асуух л байхдаа. Гэсэн ч Дугём дээр очоод хариуцлагаа хүлээ гэх нь утгагүй.

Аав- заза, би явлаа янз бүрийн юм болвол шууд залгаарай! Миний охин гээд миний духан дээр нэг үнэсээд гэрээс гарлаа.

Аавыг явахыг нь харан цонхон дээр зогсож байтал утсанд зурвас ирлээ. Мингюүгээс байв.

Mingyu: юу хийж байна? Гэртээ ирчихсэн үү? Маргааш гурвуулаа цуг салхинд гарах уу? Би маргааш хуваарь байхгүй

Юу гэж хариулхаа мэдсэнгүй.
Мингюүтэй найзууд байгаа маань ч сонин. Тэгж уулзаад тэгж салчихаад.

Үнэндээ надад өнөөдөр харсан Дугёмын царай л бодогдоод байх юм.
Утсан дээр байх Дугёмын бичлэг, дуут зурвас зэргийг нь дахин эхнээс нь тоглууллаа.
Санахдаа үзэх гээд хадгалчихсан байсан юм.

Мингюүгийн зурваст нэг татгалзах гэснээ зөвшөөрчихөв. Зүгээр л найзууд юм хойно сүртэй юм бодоод яахав. Мингюү ч хүүхдэд сайн болохоор л ингэж байгаа биз.

><

Мингюү Ханыл Хэёон хоёрт зориулж хоол бэлдэн зогсоно. Сынгван Дугём хоёр их л сонирхон яагаад хоол бэлдээд байгааг нь байн байн шалгаах аж.
Мингюү үл ялиг инээмсэглээд салхинд гарах гэж байгаагаа хэллээ.

Дугём- Хэёонтой юу?

Сынгван гайхан- айн? Нөгөө Хэёон уу?

Мингюү хоолойгоо засан- Тиймээ, Ханыл гурвуулаа! Дугёмаа би хэлсэн штээ! гээд Дугём руу харвал тэр их л бодол болон зогсоно.
Мингюү гадуурхаа өмсөн гарах гэж байтал Дугём түүнийг дуудлаа.

Дугём- цуг явъя! Би ч гэсэн салхинд гармаар байна!

__________________________________

4 сэтгэгдэл гэдэг худлаа юм бнөөө

Дараагийн хэсэг дээр аав хүү хоёрын хөөрхөн хэсгүүд гарнаа л гэсэн

•𝙗𝙚 𝙢𝙞𝙣𝙚•Where stories live. Discover now