1

341 36 8
                                    

-“Хаантан минь та өнөөдрийн тулааныг үзэх үү?”

-“Яагаад болохгүй гэж!”

-“Мэдлээ хаантаан” тайган бөхийсөөр гараад гүнзгий амьсгаа аваад цааш явлаа.

***

-“Өршөөгөөрэй эрхэмээ би бүртгүүлэх гэсэн юм?” гэж залуухан охины шингэн хоолой орилох шахам асуухад залуу нэг сонжин хараад

“Насанд хүрээгүй хүүхэд орж болохгүй!” гэж зандрангуй өнцгөөр хэллээ.

Охин гайхан “Гэхдээ би насанд хүрчихсэн шдээ!”

Залуу“Чи аль овогын шивэгчин юм?”үл тоомсорлосон байртай асуухад охин уурлан

“Би Ван овогын авхай юм шүү!” залуугийн нүд томрон доош бөхийж

“Өршөө дээдсээ” гээд сөгдөв

Охин “Одоо би орж болно биз дээ!” зандрахад залуу сандран

“Дээдсээ та насанд хүрээгүй бас энд маш аюултай, хэрцгий газар орж болохгүй шүү дээ”

Охин бүр уурсан “Чи надад заагаад байна уу даа!” гэж лавлахад залуу бөндөгнөн чичирч

“Үгүй ээ дээдсээ, та дотогшоо морилно уу?”

Залуу авхай дотогш их л бахдалтай орон тулааны хуягаа өмслөө. Тэр зэвсгээрээ агуу гүрний удирдагч Лин жанжины илдийг сонгожээ.

Орсон залуус түүнийг харж шүгэлдэн “Ээе залуухан охин энд юу хийж яваа билээ?” гэж тохуурхан асуусан ч охин тэднийг тоосонгүй.

Залуус бантан хоолойгоо зассаар “Кхм.. Тэгэхээр чи нөгөө Ван овогтны бага охин Чиү байх нээ?”

-“Би тэдний охин байхаа болиод удаж байгаа!”

-“Тэгвэл чи дөнгөж 15хүрэх гэж байж яаж энд орж ирэв дээ?”

-“Яахав алдар нэр хүнд илүүддэггүй л юм байна!”

-“Чи ялагдвал үхнэ шүү дээ? Айхгүй байна уу?”

-“Би айдаггүй! Би нүүр тулдаг!” гэсээр охин цааш явлаа.

Охин цаана хэдэн эрэгтэйчүүд “Хаан ирж үзнэ гэсэн!” гэж ярьж байхыг санамсаргүй сонслоо.

Чиүгийн нүүрэнд ёжтой инээмсэглэл тодорч өөртөө их л итгэлтэй байгаа нь харваас л илт...

~King~Where stories live. Discover now