2

111 27 5
                                    

❤️Sela.mn❤️

Тэр өдрөөс хойш нэлээн хэд хоног өнгөжээ. Хаан татвар эм сонгох чухал ажилыг өөрийн их хатандаа даатгажээ.

Сайд ноёдын охидыг татвар эм болгох хүсэлт ирээд эхэлсэн ч Ван гэр бүлд нэг ч ирсэнгүйд Ван эзэгтэй дурамжхан байгаа нь царайнаас нь л илт.

Гэтэл тэдний хаалга хүчтэй онгойж хааны  тайган Хатаны дагалдан тэднийд сүртэй гэгч нь орж ирэв

Ван эзэгтэй нөхрөө дуудан тэд сөгдлөө.

Тайган “Ван овогт зарлиг сонсог тун! Ван овогтынд 2 үзэсгэлэнт залуу авхай бий билээ. Тэднээс бага охин нь насанд арай хүрээгүй тул том охин Ван Чичиг хааны татварт сонголоо.”гэж хэлэхэд ван эзэгтэй аз жаргалтай байсан бол ван ноёнд тийм ч сайхан биш байв.

Хаан бол хэрцгий, аюултай хүн гэтэл  хаан өөрийнх нь хамгийн хайртай охин болох Чичиг сонгосонд дурсамж муутайхан л “Хааны зарлигийг хүлээн авлаа”гэж хэллээ

Тэд дараагийн айл руу явах замд нь Чичи болон Чиү орж ирлээ.

Чиү “Ээж болон аавын амарыг эрье!”гээд хагас дутуу бөхийсөн болов

Тэднийг муухай харц шидэлцэж байхад Хаалга савандан “Хаан мориллоо!” гэх дуу өргөөгөөр нэг хадлаа.

Хаан сүртэй гэгч нь орж ирээд “Босцгоо!” гээд чанга дуугаар хэлхэд ван эзэгтэйн ам задрах шахтлаа инээмсэглэх ажээ.

“Хаантан минь дотогшоо морилно уу?” гээд эелдэгхэн хэллээ.

Хаан “Хэрэггүй ээ! Би татвараа л харахаар ирлээ!” гэв

Чичи “Хаантаан би таны анхаарлыг татсан даа итгэж ч чадахгүй нь! Би таныг маш ихээр биширдэг” гээд инээмсэглэлээ.

Хаан түүнийг тоолгүй өнгөрч тухтай гэгч нь хооллон суух Чиү дээр ирээд “Хонгор минь би чамайг авахаар ирлээ!” гэхэд бүгд цочирдлоо

Чиү хоолондоо хахан хэд ханиалгаад “Юу гэнээ!” гэж лавлан асуух аж.

Хаан инээмсэглэн “Би чамайг сонгосон шүү дээ! албан ёсоор гуйж авах хүртэл ордон руу явж болохгүй ч зүгээр л хархаар ирлээ”

Чиү сандран том нүдлээд “Юу яриад байгаа юм бэ? Та Чичиг сонгосон шүү дээ”

Хаан “Чи чинь Чичи биз дээ!”

Чичи “Хаантан минь би Чичи билээ. Насанд ч хүрчихсэн” гээд худлаа инээмсэглэхэд хааны дотор муухайрах аж.

~King~Where stories live. Discover now