![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. •┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•
"Энэ түүний гэр үү?" Ким сон урдаа байх жижигхэн байшинг зэвүүцэж байхдаа ийн асуув.
"Тийм ээ, эрхэм ээ." гэж Жексон хариулж жолооныхоо үрүүлээс чанга атгав.
"Сая саяар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй байж, энэ жижигхэн овоохойд амьдардаг нь ямар хачирхалтай вэ!" Вонхо ийн хэлээд гашуунаар инээмсэглэж, гартаа байх тамхиа тайвнаар татна.
Тэр гурав Ким Жонийн гэрээс холхон зайд зогсож байв.
"Эзэн минь, тэр бол Ким Жон" гэж Жексон гэрээсээ гарч буй хөгшин эрийг харан заахад Вонхо болон түүний аав заасан зүг рүү харав
"Тэр жаахан ч гэсэн өөрчлөгдөөгүй, нөгөө л сул дорой харцтай омега." гэж Сон хэлэв.
Жон хөршийн хүүхдүүд шоколад тарааж байсан бөгөөд өөрийг нь гурван нүд харж байгааг ч анзаарсангүй. Тэд Жонийг хүүхдүүдтэй юу ярьж байгааг нь тод сонсож байлаа.
Вонхо тамхиа машинаасаа шидэн, чинжаал хутгаа аван, авга ахыгаа алахад бэлэн байсан тул нүүрэндээ муухай инээмсэглэл тодруулан хуруугаа ирэн дээр нь зөөлхөн гүйлгэн.
Удалгүй түүний хөдөлгөөнүүд зогсов, Зарим нэг сайхан инээх чимээг сонсоод хөлдөж орхилоо. Тэр толгойгоо дээш өргөн эх сурвалж руу харвал цэнхэр жинсэн өмдтэй хослуулсан сул ягаан футболк өмссөн үзэсгэлэнтэй эр Жон руу инээмсэглэж байхыг харав.

YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃 [ᴄᴏᴍɪɴɢ sᴏᴏɴ]
Werewolf"Хорвоо чамайг мангас хэмээн үзэж болох ч, би хэзээ ч тэгэхгүй" "Надад энэ ертөнцийн үнэлэмж хамаагүй, чи надад илүү чухал" ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.