1. Айдсын дээд хэмжээ.

106 8 1
                                    

Энэ бүгдээс залхаж байна. Угаас хаа хол зугтсан ч надаас салахгүй дагалдах энэ гамшиг. Айдас гээч зүйлийг минь үргэлжид гаргаж ирэх энэ аюултай эд. Цаашид айн дагжин чичрэх байсан ч зүрх минь дийлэхгүй юм шиг. Амьдралаа хаяад, амар амгалан руу очихын тулд үхчих юмсан би.

 Амьдралаа хаяад, амар амгалан руу очихын тулд үхчих юмсан би

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



"Жиа гуйя, сэрээрэй. Сэр л дээ!" эргэн тойрноо харахад тэр чигтээ намайг бүчсэн байх харанхуй газар. Зүрхний минь цохилт удахгүй амаар минь гараад ирэх нь үү гэлтэй дэлсэнэ.

"Жиа!" миний нэрийг уйлсаар дуудах ээжийн минь хоолой энэ газрын хаа нэгтээгээс дуулдах шиг. Айж байна. Энэ харанхуй орчинд энэ чигтээ үлдэж муу зүйл намайг чирэн явахаас эмээж байна.

"Гуйя охин минь, ээж нь энд байна. Сэрээрэй." дахин энэ харанхуй газрын хаа нэгтээгээс дуулдах ээжийн минь хоолой.

"Ээжээ? Ээж би үнэхээр айж байна. Намайг энэ харанхуйгаас авраач дээ." зүрх минь хэт их дэлсэхийн зэрэгцээ  уйлсаар би ийн өгүүлэв.

"Ээж!" хоолойныхоо хөвчийг дээд цэгт нь тулган орилсоор хэлэхэд эцэст нь би сэрж чадлаа. Нүднээс минь урсах нулимс, зүрхний минь энэ түргэн цохилт, гарны минь салгалж буй байдал давтагдсаар хэдийн ардаа багагүй хугацааг өнгөрөөж орхисон байх.

"Жиа" ээж минь нэрийг минь дуудсаар уйлан намайг тэвэрч авлаа. "Зүгээр дээ. Ээж нь хажууд нь байна." түүний хэлэх энэ үгс намайг тайтгаруулахаа байжээ.

"Та ойлгохгүй байна. Би айж байна ээжээ. Пастор танд хэлсэн. Энэ байшин, энэ газар зүгээр биш гэдгийг. Бас үүнээс зугтсан ч хар бүхэн нь хоёуланг нь дагах тухай бүгдийг танд хэлсэн шүү дээ. Би цаашид тэвчиж чадахгүй нь. Энэ байдлаараа энэ сүнс чөтгөр юу байх нь хамаа алга. Миний амийг авч одох нь!" уйлан байж түүнд хэлсэн үгсийг минь ээж минь сонортоод "Мэдэж байнаа. Ээж нь мэдэж байна. Удахгүй, тун удахгүй би үүнийг янзалж өгөх нэгнийг авчирна. Амлаж байна үр минь. Ахиад жоохон л тэсчих." түүний хэлэх энэ үгс чихэнд минь хэдийнээ танил болж орхиж.

UnlimitedWhere stories live. Discover now