Гэгээ тасарч үүр хаяарах үдшийн 6 цагт диваажинд орших жижиг сүмийн модон шалаар сүйт бүсгүйн цус урсана.
Хэмжээлшгүй гоо үзэсгэлэнгээрээ алдартай бурхан Нарциссусын сүйт бүсгүйн цус унасан сахиусан тэнгэр Люсифер ийн барималаас дусалж байв.
Амьсгал хураагаад хэдийн удсан түүний нүд одоог хэр нь нээлттэй байлаа.
Сүм тэр аяараа чимээгүй хийгээд тайван байх агаад нам гүмийг эвдэх сахиусан тэнгэрийн уйлагнасан хоолой айдастай бас гунигтай.
Удаан хугацааны дараа цочролоосоо гарсан сүйт залуу хайртай байсан эмэгтэйнх нь цусан дээр суух сахиусан тэнгэрийн гарыг атгав
"Явцгаая хонгор минь"