- Та зүгээр үү?
Бодлоос нь салгасан дулаахан хоолой сөөнгө саарал байлаа.
Хүний хэл ойлгохгүй ч хоолой нь сахиусан тэнгэрийнхтэй ижил сонсогдоно.
- Бэртсэн харагдаж байна
Гудамжны үзүүлбэрээ дуусгаад хажууд нь ирсэн бүсгүй хацарлуу нь ширтэнэ.
Тэрээр хацартаа хүрээд нойтон зүйл мэдрэв. Цус юм шиг байлаа.
Хүний ертөнцөд ирээд удаагүй байтал хэдийн өвдөлт мэдрээд эхлэв.Унахдаа шалбалсан санагдана.
- Эндхийн хүн биш юмаа даа
Хариу үл дуугарч гайхширан харах залуугийн өөдөөс бүсгүй ширтэнэ.- Хах ойлголоо. Ярих дургүй байх нээ дээ.
Рүми доогтой хэлсэн үгнийхээ араас Нарциссусын гарыг атгаад хаашаа ч юм дагуулна.Нарциссус цочирдсон ч гараа тавьхыг хүсэхгүй байлаа. Улам чанга атгав.
"Энэ гараа надаас битгий аваарай. Ангалруу унаж буй намайг...дулаахан гараараа авраач"
Тэнгэрээс газарлуу унасан Нарциссусын гарыг Сера атгавч тэнгэрээс газарлуу тэмүүлэх Нарциссусын гар Рүмиг тэврэнэ.
Хүний толь бичгээс дохионы хэл судалж байсан Нарцисс Рүмид байдлыг ойлгуулсан.
Хачирхалтай нь Рүмид Нарцисс сахиусан тэнгэр байх нь сонин биш байлаа.Үзэсгэлэнтэй хийлч бүсгүйн гэрт ирж шархаа эмчлүүлэн амьдарч эхэлсэн нарцисс сарын дотор хүний хэлийг чадварлагаар сурсан байлаа.
Түүний гэрт олон ном байдаг.
Эхэндээ Рүми уншиж өгдөг байсан ч одоо өөрөө уншиж чаддаг болсон.Өөртөө дурлахаар үзэсгэлэнтэй гэж яригддаг сахиусан тэнгэрийг гэртээ нууж амьдруулсан Рүмид Нарциссус бага багаар татагдана.
Тэдний дунд хайр үүсч байлаа. Нарциссусын сэтгэлийг дагаад тархи нь өмнөх амьдралаа санаж эхлэнэ.
Грэйсийн шид бага багаар суларч байв.