![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. [ᴛʜᴇ ᴛʀᴜᴇʙʟᴏᴏᴅ]
-CHAPTER SEVENTEEN-
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•Жонгүг нүдээ нээмэгцээ түүний тэвэрт тайван унтах Тэхёныг харан зөөлөн инээмсэглэв.
Жинхэнэ цуст омегагийн хөөрхөн булбарай хацрыг эрхий хуруугаараа зөөлөн илэх ба түүний улаахан уруул, эмх замбараагүй үс нь түүнд хөөрхөн санагдсан. Түүний бүх зүйл үнэхээр үзэсгэлэнтэй юм.
Жонгүг тонгойн түүний уруул дээр зөөлөн үнсэв. Түүнийг уруулаа салгамагц Тэхён аажмаар нүдээ нээв.
"Уучлаарай сахиусан тэнгэр минь би чамайг сэрээхийг хүсээгүй"
Жонгүг түүний гарыг атгаад эрхий хуруугаараа зөөлөн илэн "Сайхан амарсан уу?"
"Yesh~" Тэхён нялх хүүхэд шиг хагас унтсан байдалтай шивнэв.
Түүний өглөөний эгдүүтэй хоолойг сонсоод Жонгүг инээв. Түүнд ийм өхөөрдөм байдлыг тэвчих нь хэцүү юм.
"Хонгор минь чи яг л нялх хүүхэд шиг сонсогдож байна" Жонгүг ийн хэлэн инээв.
Жонгүг түүн рүү инээж байгааг хараад Тэхён хошуугаа унжуулав.
"Битгий инээгээд бай!" Тэр ийн хэлээд Жонгүгийн цээжийг цохив.

YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃 [ᴄᴏᴍɪɴɢ sᴏᴏɴ]
Про оборотней"Хорвоо чамайг мангас хэмээн үзэж болох ч, би хэзээ ч тэгэхгүй" "Надад энэ ертөнцийн үнэлэмж хамаагүй, чи надад илүү чухал" ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.