Өгзгийг нь арай ядан халхлах бариу ягаан банзал болон хэдэн товч задгай орхисон цагаан цамц нь түүний халуухан төрхийг илүү тодотгож байв.
Задгай тавьсан шаргал үсээ хойш нь даруулгаар самнаж уруулаа ягаанаар дахин тодолсны дараагаар шинээр ирсэн залууг хоргоохоор замд нь зогсоож "Намайг Жэсси гэдэг" гэж хэлэхдээ гэнэн инээмсэглэсээр "Өнөө оройн үдэшлэг дээр чамайг ирнэ гэж найдъя" гэв.
Жимин эмэгтэйг өөр дээр нь ирэхээс өмнө түүний бодлыг уншчихсан байсан юм. Жэсси түүнтэй унтахыг хүсэж мөн цаашлаад салсан найз залуугаасаа түүнийг ашиглан өшөө авахыг хүсэж байв.
Жимин энэ удаад коллежийн зах замбараагүй сексийн амьдралд оролцохыг хүсээгүй ч толгой дохин бүсгүйг үлдээн цааш алхана.
Жиминыг хаалгаар орсны дараагаар хэдэн булчинлаг сургуулийн од залуус бүсгүй дээр ирэх бөгөөд
"Завхай амьтан минь! Жонгүгээс салаад удаагүй байж өөр эрийг хараандаа авчихсан байх шив" гээд ширэв татан нүдээ эргэлдүүлэх болЖэсси хэлээ гарган дунд хуруугаа хийн хуруугаа хөхөөд залуу руу эцэст нь дунд хуруу гаргаж "Чи намайг шаахыг хүсэж байна уу?" гэхэд
"Хонгор минь тэр чамайг тэгж зүрхлэхгүй" гэх баргил бүдүүн хоолой ардаас сонсогдоход залуус зам тавин холдох бөгөөд "Чи тэд нартай л төгс зохицох юм шиг байна" гээд сандал дээр суух хар тамхичид руу заана.
Бүсгүйн хор шарыг малтах энэ үгс түүнийг уурлахад хүргэж "Жон Жонгүг чи харамсах болно!" гэж түүнийг орхин явах залуус руу орилно.
Жонгүг энэ хавьд үнэртэх үнэрээс болж тавгүйтэх бөгөөд өөрийн эзэмшилд хөл тавьсан цус сорогчийг хэдэн хэсэг тастахыг хүснэ.
Жон Жонгүг бол энэ хавийн хамгаалагч хүн чоно юм. Тэдний гэр бүл эртнээс цус сорогчидтой тэмцэлдэж ой болон нэр хүндээ хамгаалсаар ирсэн хамгийн удаан оршсоор ирсэн гэр бүл юм. Үүнийгээ дагаад Жонгүг сагсуу их зантай нэгэн болж коллежийн охидоор зугаацагч гэдгээрээ алдартай билээ.
"Жэсси та хоёр их л гоё тохирч байсан юм даа. Энэ удаад их л дуулиантай салах шив" хэмээн Жонгүгын баруун гар санаа алдан хэлэхэд
Жонгүг залууг жигшим харцаар ширтэж "Хаясан шүлс долоогчдыг үзэн яддаг гэдгийг минь чи мэднэ биз дээ" гэж жуумалзан түүнд сануулга болгон хэлээд эхний цагийн хичээлдээ суухаар ангийн хаалга онгойлгоход ихэнх хүүхдүүд түүн рүү гайхан харна.
Учир нь тэр хэзээ ч эхний цагийн хичээлд суудаггүй!
Жонгүг энд ирэхдээ Жэссиг өдөөд л буцна гэж бодсон ч зөвшөөрөлгүй нэгнийг мөшгөсөөр энд ирсэн юм. Мэдээж тэр энэ ангид бий.
Жонгүг ангийн эргэн тойрныг гүйлгэн харсны эцэст шинэ царайг олж хараад түүнийг мөн гэдэгт итгэж хажуу талын суудлын эзний дэргэд ирэн инээмсэглэхэд залуу муухай царайлан босов.
Жонгүг инээвхийлэн "Чи царайлаг юм гээч? Цагаан цонхигор царай яг л цус уудаг араатан мэт!"
Жимин хараал идсэн өмхий үнэрийг мэдэрч байсан ч өөрийг нь олоод ирэх юм гэж бодоогүй юм. Тэр хамгаалагчидтай нүүр тулна гэж мэдэж байсан мөн оройхон тэд нар дээр очиж энд суурьших талаар зөвшилцөх гэж байсан юм.
Жонгүгыг нэг хараад л үг хэлээр ярих боломжгүй хямсгар усан толгойт гэдгийг мэдсэн тул
"Найрах арга чинь муу юм" гээд урагш харав.Төсөөлөөгүй хариулт авсан Жонгүгын нүүр улайн "Би чамайг сонирхсондоо ингэж асуусан гэж бодоо юу?" гээд бусдын харцнаас дөлөн шивнэхэд
Жимин түүнийг үл тоож орхисон юм.
Энд ирдэг цус сорогчид Жон Жонгүгын хараанд өртсөн л бол өөр тийшээ дүрвэн зугтаадаг ч түүнийг харахад тийм бодол тээгээгүй аятай тайван сууна.