|THE TRUEBLOOD|
-CHAPTER TWENTY THREE.
•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•
Уйлах шаналах чимээ танхим даяар цуурайтаж байв.
Хэдхэн секундын өмнө Тэхён сайхан амьдралыг мөрөөдөж байсан. Одоо бүх зүйл түүний өмнө шилний хагархай мэт тархсан байв.
Энэ бол хүн бүр түүнд итгэлүүхийг хичээж байсан үнэн байв.
Жинхэнэ цустын үнэн -түүний хайрт биш, түүний альфа биш. Зөвхөн эцгийг нь хөнөөсөн жинхэнэ цустын уур хилэн. Жин Жонгүг рүү дайран түүнийг хана руу түлхэв.
"Чи-ч-чи-чи.....? Юу хийсэн..."
Жонгүг энэ буруутгалыг сонсоод нүд нь томрон гар нь чичирч, хөлнийх нь хажууд хэвтэх хутга руу харав. Тэр буруугүй гэдгээ хэлэхийг оролдон,
"Х-Хён б-би тэгээгүй..." Жонгүг сандран ийн хэлээд зогсон шууд л аавынхаа амьгүй биеийг ширтэж байсан Тэхён руу харлаа.
Түүний нүднээс нулимс урсаж байх ба царай нь ямар ч илэрхийлэлгүй байв. Жонгүг омегагийнхаа өмнө өвдөг сөгдөн цөхрөнгөө барсан хоолойгоор,
"Тэ...би үүнийг хийгээгүй."
Жонгүг шүлсээ хүчтэй залгин гэнэт зогсов. Тэхёны сэтгэл хөдлөлгүй, хүйтэн царайг хараад зүрхэнд нь айдас нэвчиж байв.
YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃
Werewolf"Хорвоо ертөнц чамайг мангас гэж зүхэж болох ч би хэзээ ч тэгэхгүй." "Надад хорвоо ертөнц чухал биш, зөвхөн чи л чухал." ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.