Chapter 2

12 1 0
                                    

Үсээ самнан толинд харахдаа шинэхэн танилтайгаа хийсэн харилцан яриа бодогдон хацар минь халуу дүүгэн, улайх нь мэдрэгдэнэ. Аажуухан гал тогооны өрөө рүү шагайвал Ричард хэдийн ирчихсэн аавтай яриа өрнүүлэн бүгд намайг хүлээж буй мэт суусан байлаа.

-" Өглөөний мэнд ааваа ээжээ"

Аав Ричардаас харцаа салган -" Өглөөний мэнд шувуухай минь. Бид яг чамайг хүлээж байлаа."

-" Аа Хүлээлгэсэнд уучлаарай."

Ээж хоолойгоо засан -" Тэр хамаагүй дээ. Өнөөдөр бие чинь тавгүйтээ юу?"

-" Үгүй ээ. Яагаад тэгж бодоов?"

-" Чи өглөө бүр төгөлдөр хуураа тоглодог шүү дээ. Гэтэл өнөөдөр ер бжсын чимээгүй байлаа. Бас чи сая орж ирэхдээ урьд нь гаргаж байгаагүй царайны хувиралтай байсан."

-" Зүгээр ээ. Ээжээ. Өчигдрөөс болоод жаахан ядарсан төдий."

-" Ямар нэг юм болсон бол ээждээ хэлж болно мэднэ биз дээ." гэсээр ямар нэг мэдсэн нууцаа нуух аятай жуумалзаад -" Хэрвээ чи зүгээр гэвэл ч орхиё доо."

Бидний харилцан яриаг таслан холл ирцгээж, бүгд чимээгүйхэн хоолоо идэцгээнэ. Өглөөний цай өндөрлөж бүгд сүм рүү явахаар зэхнэ.

Ээж ням гаргийн даашинзаа өмсөж, аав минь ховорхон зүүдэг эрвээхий хээтэй зангиагаа зүүжээ. Гэтэл нэг хүн дутуу нь Ричард байлаа.

-" Ричард бидэнтэй хамт явахгүй хэрэг үү?"

Аав инээвхийлэн -" Тэр үнэхээр гажууд сонирхолтой. Үнэндээ тэр нэг ч удаа сүмд очиж байгаагүй. Сүмд очиж хий хоосонд залбирснаас гарч зугаацсан дээр гэж үздэг нэгэн. Хачин хүн шүү. Бидэнтэй хамт явахгүй л болов уу? Түүнд өөр төлөвлөгөө байгаа байх"

Ээж-" Чшш гэм. Хүүхдийн дэргэд амаа мэдэж ярь."

Биднийг ийн ярих зуур Ричард бидний хажууд ирж таарав. Явахгүй гэдгийг нь ааваас сонссон ч томоонүй зан хөдлөн -" Ричард бид сүм рүү явах гэж байна. Та бидэнтэй хамт явахгүй биз?"

Ричард -" Өүү. Бяцхан авхай би сүм рүү явдаг хүн биш л дээ. Гэхдээ аз болж өнөөдөр надад төлөвлөгөө байхгүй. Тиймээс хамт явъя."

Аав сонссон зүйлдээ итгэж ядан -" Үнэхээр үү. Ийм амархан байсан гэж үү? Ренэ хүртэл чамайг ятгаад дийлээгүй биз дээ. Эсвэл хөгшрөөд иймэрхүү зүйл сонирхдог болоо юу?"

Ричард -" Боль доо. Тэр чинь дээр үеийнх. Тэгээд ч тэнд яг юу болдог нь их сонирхол татаж байна. Бас энэ жижигхэн авхай надтай хамт явахыг их хүсч байгаа бололтой яаж урмыг нь хугалж чадах билээ." гэж хэлээд над руу ирмэхэд миний хацар улайн доошоо харлаа.

🅣🅗🅔 🅕🅘🅕🅣🅗 🅢🅨🅜🅟🅗🅞🅝🅨Where stories live. Discover now