~♥︎~
"Жонгүк" гэж Тэхён намуухнаар шивнэв.
Тэхён маргааш гэж үгүй юм шиг Жонгүкийг ширтэхэд дэлхий тэнхлэг дээрээ зогсох шиг санагдана. Цаг хугацаа тэр чигтээ зогсох шиг.
Зүгээр л түүнийг шөнөжингөө ширтэхийг хүснэ.
Тэр урд нь зогсох царайлаг альфагийн заяагдсан хос. Түүний хувьд мөрөөдөл биелэх шиг.
Жонгүкийн нүүрэнд зөөлөн инээмсэглэл тодорч Тэхёны бэлхүүсээр гараа ороов.
Тэхёны бие альфагийн дулаахан тэвэрт хайлж байгааг мэдрэв.
Тэхён энэ мөчийг маш их хүлээсэн. Тэр анх удаагаа альфагийн халуун дулаан, хурдан цохилж буй зүрхний цохилт, диваажингийн үнэрийг мэдэрч байгаа нь түүний хувьд бүх зүйл шинэ байсан.
Түүний мөрөөдөж байсан шиг төгс байсан.
Хоёулаа бие биенийхээ тэвэрт хайлж урсана.
Тэхён Жонгүкийн мансууруулам сайхан үнэрээр гүнзгий амьсгалан зогссон ч удалгүй хөмсгөө зангидав.
"Чи....Чи бол..." Тэхён итгэж ядан түүний бор нүд рүү харав.
Жонгүкийн үнэр нь түүний зэрэглэлийг мэдэхэд хангалттай хүчтэй, тэр ч байтугай хосынхоо холбоогоор дамжуулан заяагдсан хосынхоо бүх сэтгэл хөдлөлийг мэдэрч чадна.
YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃
Werewolf"Хорвоо ертөнц чамайг мангас гэж зүхэж болох ч би хэзээ ч тэгэхгүй." "Надад хорвоо ертөнц чухал биш, зөвхөн чи л чухал." ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.