1

686 78 7
                                    

Мянган жилийн өмнө аугаа дөрвөн шидтэн ид шидийн сургуулийг үндэслэж Хогвартсыг байгуулсан гэдэг.

Годрик Гриффиндорын нэрээр эр зоригт Гриффиндор тэнхим, Салазар Слитерний нэрээр хурц шийдэмгий Слитерин тэнхим, Хелга Хаффлэпаффын нэрээр мэргэн ухаант Хаффлэпафф тэнхим, Ровена Рэйвнклогын нэрээр нөхөрсөг энэрэнгүй Рэйвнкло тэнхим байгуулагджээ.

Ид шидийн сургууль шидтэний удамтай цэвэр цуст болон магл буюу энгийн гэр бүлээс гаралтай холимог цуст шидтэнгүүдээс бүрддэг байлаа. Салазар Слитерин Хогвартс-д зөвхөн цэвэр цуст шидтэнгүүд сурах ёстой гэсэн үзэл суртлыг илэрхийлж байсан бол бусад үндэслэгчид үүний эсрэг байр суурьтай байв. Иймд Салазар Слитерин Хогвартсыг орхин явсан юм.

Мянган жилийн дараа Салазар Слитериний өв залгамжлагч гарч ирсэнээр түүний үзэл суртал дахин эрчийг авдаг. Цэвэр цустнуудыг дээдлэдэг хар хүчийн шидтэн Том Риддлэ буюу Вольдиморт өөрийн эрин үеийг эргүүлэн авчрахын тулд Харри Поттер гэх 11 настай бяцхан хүүгийн эсрэг хөдлөжээ. Харри Поттер бол ид шидийн сургуулийн шилдэг сурагчид, аугаа шидтэн болох Жэймс Поттер, Лили Поттер нарын хүү бөгөөд 11 жилийн өмнө Вольдеморт тэдэнтэй тулалдаж ялсан ч хүүг хөнөөж чадаагүй гэдэг. Ингээд 11 жилийн дараа Хогвартс дахин аюулд өртөж түүхэнд тэмдэглэгдэх том тулааныг тосон авчээ. Эцэст нь Вольдеморт бүр мөсөн ялагдаж Салазар Слитерний мөнхийн хүсэлтэй хамт үүрд булшлагдсан юм.

Түүх ингэж төгсчээ.




Гэвч!

Амар амгалан аж төрсөн Хогвартсын жаргалтай он жилүүд цаг хугацааны дээсэнд элэгдэн хуучирсан хад чулуу шиг мохож мөнхөд бадамласан лааны дөл тосоо дуусгалгүй бөхөж орхилоо.

Тэртээх зууны түүх эргэн ирсэн эсвэл дахин эхэлсэн!

Арга билэг, заль мэх нь дундрашгүй эрэмгий хийгээд түрэмгий Слитерний эрин үе эргэн ирэв. Тэнгэр бүүдийж нар хиртлээ. Одод бөхөж үүлс хуйларлаа. Бүрэнхий тэнгэрийн дунд бүтэн мандсан сарнаас өөр тусах гэгээгүй хар ертөнц сэргэн мандав.





Ар араасаа цувсан олон завь аниргүй нуурын хөвөөгөөр удаан гэгч нь наашилна. Сурагч бүрийн саваа гэрэл асааж түнэр харанхуйн дунд тэнгэрээс унасан одод шиг гялбаж харагдах ч гэрэлд нь сүүдэртсэн харцнууд гэгээтэй байсангүй. Ид шидийн сургууль ч эл хульхан харагдана.

ACE Generation Where stories live. Discover now