2

181 36 5
                                    

Үүлэн чөлөөний нар ч үгүй үүр заагийн шүүдэр ч үгүй үнэрлээд тосох бороо ч үгүй үзэгдээд өнгөрөх солонго ч үгүй бүүдгэр тэнгэрт хар манан утаа шиг сүүмэлзэж өнгөрөх араатнууд Хогвартсыг тойрно. Үхэл идэштнүүд дахин гарч ирсэнээр зөвхөн Хогвартс биш ид шидийн яам ч айдаст автсан бөгөөд тэдний хараа хяналт илүү өндөр түвшинд шилжсэн юм.

" Бид 60 жилийн өмнө төрсөн бол Лорд Вольдеморттой тулалдах байжээ. Харамсалтай юм. "

Рэйвнкло тэнхимийн хоёр дахь ахлагчаар сонгогдсон Нишимүра Рики санаа алдан хэлэх бөгөөд түүний дэггүй нүдний харц, хэнэггүй үгсээр л залуу насны ааг омгоо багтааж ядсан шидтэн гэдэг нь илт байв. Тэрээр өөрийн хамгийн дуртай бөгөөд сайн хийж чаддаг одон орон судлалын хичээл дээрээ тэргэл сар гарахаар чоно болон хувирдаг байсан профессор Ремус Жон Люпиний талаар судлахдаа ийн шогшрох аж. Ремус Жон Люпин 60 жилийн өмнө үхэл идэштнүүдтэй хийсэн том дайны үеэр амь үрэгдсэн юм.

" Бид тэр үед төрсөн бол өдийд авсандаа хэвтэж байх байсан юм. Битгий хэрэггүй зүйлд халаглаад бай! "

Хажуу ширээнээс хаффлпафф тэнхимийн хоёр дахь ахлагч Чүэ Ёнжүн үглэх бөгөөд тэрээр Рикийг бодвол зарчимч нэгэн аж. Бүх хичээлдээ сайн, бүгдэд нухацтай ханддаг хаффлпаффын онцлог шинжийг өвлөж төрсөн жинхэнэ цэвэр цуст тэрээр нэг дүгээр ангид байхаасаа л Нишимүра Рики гэх Япон сурагчтай таарамж муутай байсан билээ.

Рики: Чи л үхдэг юм байгаа биз. Би бол өдийд Альбус Северус Поттерын оронд Хогвартсын захирал болчихсон байгаа.

Ёнжүн: Амаа тат Рики. Чамд ямар ч ёс суртахуун алга. Профессор Поттерыг хүндэлдэггүй юм бол ядаж Ровена Рэйвнклог хүндлээч!

Рики: Чи дандаа юмсыг хүндрүүлэх юм. Тэгж яривал Хелга Хаффлпафф тун сайхан сэтгэлтэй хүлцэнгүй хүн байсан гэдэг биз дээ. Чи түүний үр удам гэхэд хэтэрхий ааш муутай биш гэж үү?

Рики хамраа үрчийлгэн хэлэх бөгөөд хэдийгээр тэр Ёнжүнтэй маргаж байгаа ч гэсэн хичээлээ тун анхааралтай хийх ажээ. Рэйвнклочууд суу билэг ихтэй гэдгээрээ алдартай нь тэдний шинжлэх ухаанд гаргууд чадвар болон бүтээлч сэтгэхүйтэй нь холбоотой тул Рики тийм ч амархан сатаардаг нэгэн биш. Эсрэгээр Ёнжүн түүнд анхаарал хандуулахын тулд хичээлээсээ сатаарч байлаа.

Ёнжүн: Миний шударга зан намайг зан аашийн доголдолтой санагдуулж байгаад өршөөгөөрэй!

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 12 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ACE Generation Where stories live. Discover now