![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. ~♥︎~
Жонгүкийг том танхимаар ороход хаан ямар нэгэн юм бодон зогсож байхыг хармагцаа эелдэгээр ёслов.
"Жонгүк" Хаан сэнтийдээ суухдаа тайвшран ийн хэлэв.
"Тийм ээ, эрхэм дээдэстээн."
Хааныг хүндэтгэн толгойгоо бөхийлгөн зогсох Жонгүкийг хараад хаан зөөлөн инээмсэглэв.
"Би өнөө орой Буханссан уул руу Далсимтэй уулзахаар явна гэдгээ хэлмээр байна."
Далсим хэмээх нэрт ламын зөгнөлүүд нь түүнд маш их хүндэтгэл алдар нэрийг авчирсан юм. Тэр ирээдүйн чухал үйл явдлуудыг үнэн зөв урьдчилан таамагладаг гэдгээрээ алдартай.
Хаан ламыг маш их хүндэлдэг бөгөөд түүний залбиралд хөндлөнгөөс оролцохыг хүсдэггүй учраас түүнийг ордон руу дуудахын оронд өөрөө түүн дээр очдог.
Жонгүк түүн рүү үл итгэн харна, хэрвээ хаан явж байгаа бол тэр ч бас явах ёстой. Тэр хүсээгүйдээ биш зүгээр л хайртай хүнээсээ хол байх бодол нь түүнийг бага зэрэг гунигтай болгодог.
"Гэнэт яагаад? Эрхэм дээдсээ?"
"Тийм ээ, өнөөдөр түүний нэг шавь надтай уулзахыг хүсч байгааг хэлэхээр ирсэн. Тэр намайг анх удаа дуудаж байна. Тийм учраас энэ маш чухал зүйл байх ёстой."

YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃 [ᴄᴏᴍɪɴɢ sᴏᴏɴ]
Werewolf"Хорвоо чамайг мангас хэмээн үзэж болох ч, би хэзээ ч тэгэхгүй" "Надад энэ ертөнцийн үнэлэмж хамаагүй, чи надад илүү чухал" ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.