▪︎1~р бүлэг ▪︎

48 2 0
                                    

Цонх балбан ширүүсэх бороон чимээ
Чивоныг нойрноос нь сэрээлээ. Шалнаасаа тааз хүртэл үргэлжлэх хар хүрээтэй том цонхны нээлттэй хүрэн хөшиг рүү хэсэг харж байгаад бор өнгийн хүрээтэй болор унжлагатай шар гэрэлтэй цагаан тааз өөд ширтэн уртаар санаа алдаад "тиймээ дахиад л ийм зүйл болчихлоо" гэж хажууд нь гүн нойрсох Жэхёон руу харан тэрээр хэлнэ. Өөр рүү нь гунигтай харц чиглүүлж байгаа Чивоныг үл анзааран тайван нойрсох Жэхёоныг хэсэг ажиглан хэвтэж байгаад нүднийх нь урдуур унжсан үс рүү нь гараа удаанаар сунган унтаж байгаа түүнийг сэрээхгүйг хичээн үсэнд нь зөөлөн хүрэн хойшлуулчихаад урагш өндийн духан дээр үнсэн аяархан орноосоо бослоо. Хүрэн улаан өнгийн дрож дээр хөглөрөн модон хүрээтэй хоёр хүний том орны хажууд орхигдон энд тэнд тарсан хувцсаа түүн нэг нэгээр нь өмсөөд орны өнгөтэй ижил гүн бор өнгийн хаалганы бариулыг доош дарахдаа амгалан нойрсож буй Жэхёон руу эргэн хараад амандаа "хайртай шүү" хэмээн өгүүлэн уртаар санаа алдан хоёул орсон өрөөнөөсөө ганцаараа гаран явлаа. Саарал өнгийн дрожтой өргөн хонгилоор цахилгаан шатыг чиглэн алхах зуураа тэрээр гунигтай ч юм шиг, жаргалтай ч юм шиг мэдрэмжийг мэдэрч, яг таг энэ гээд хэлчихэж бас ойлгож чадахгүй байгаа харилцааныхаа тухай бодон тэр харилцаа нь хэзээ эхэлсэнийг эрэгцүүлж бодонгоо хонгилын төсгөлд байх цахилгаан шатны товчийг дарлаа. 1, 2, 3 гээд нэг нэгээр нэмэгдэх тоог харсаар тэрээр гүн бодолд автах нь тэр.

《2 жилийн өмнө》

Байдгаараа л өнгөрдөг бас нэгэн өдөр эхэлж байлаа. Өнгөрсөн шөнө дэлгүүрээс авсан хоолоо халааж идчихээд анх ажилд ороход нь дүрэмт болгон өгсөн хар хослол цагаан цамцыг өмсөж 15 настайгаасаа хойш өдөр шөнөгүй алхаж байгаа усан цэнхэр өнгийн бариулных нь будаг энэ тэндээ халцарч хөлд нь гишгэгддэг цементэн шат нь хэсэг газраараа цуурсан байшингаас нь холгүйхэн байдаг урт шат руу очоод санаа алдан өчигдөр хийж байсан өнөөдөр ч мөн хийх өнөөх л ажлаа хийхээр тэрээр алхаж буй.

Хэлж ирдэггүй хийсэж ирдэг золгүй явдал Чивоны гэрийг дайрсан тэр өдөр тэрээр 15 нас хүрэхэд хэдхэн сар дутуу байсан юм. Аав ээжийгээ гэнэт алдаж сэтгэлийн гүн шаналалд унасан тэрээр нэг л өдөр баян тансагаар бялхаж байсан амьдралаасаа салан захын хороололын нэг жижигхэн байшинд эгчтэйгээ амьдрах болсон. Болсон зүйлд итгэж ядан, тийм биш гэж мянгантаа хэлсэн ч нэгэнт болсон хэргийг буцааж болохгүй нь үнэн гэдгийг ойлгох гэж хэцүү өдөр хоногийг тэрээр туулсаар. Гэхдээ "миний бяцхан дүү" хэмээн дуудаж, төрсөн цагаас нь эхлэн үргэлж хамт байж, дэмжиж тулдаг байсан хайртай эгчийг нь үлдээсэнд талархаж түшиж тулах хүнтэй үлдсэндээ тэрээр баярлаж байтал Чивоныг 18 нас хүрдэг тэр жил эгч нь гадаад хүнтэй суун түүнийгээ дагаад харь орныг зорин амьдрахаар явсан. Тэр цагаас хойш тэд эгч дүүс гэдэг нэрнээс хэтрэхгүй хүмүүс болон хувирч хоорондоо холбоо барилгүй удаж байгаа юм.

☆Belissima☆Where stories live. Discover now