Шинэ танил💛

108 19 2
                                    

Хөөх их сонирхолтой байх чинь ээ. Анхаарал татах юу ч байхгүй түүн рүү бүгд ширтээд л. Яахав бага зэрэг халуухан ч нээх сүйдтэй биш. Гэхдээ тэр энд нилээд нэр хүндтэй бололтой. Юу чаддагийг нь харъя л даа.
Зохиогчийн талаас
Тэхён тайзан гарж дуу дуулахад Жонгүг гайхна. Учир нь түүнийг ийм сайн дуу дуулдаг гэдгийг тэр мэдээгүй шүүдээ. Хэсэг хугацаа өнгөрч Тэхён нь ч дуугаа дуулж дууслаа. Бүгд л шажигнуулан алгаа ташицгаана. Жонгүгт одоо л Тэхён гэх хүн арай өөрөөр харагдав анх удаагаа. Өөрийнх нь хэрэгцээг хангадаг хүн биш энгийн нэгэн сайхан хүү шиг. Биеэ үнэлэгч биш сайхан хоолойтой гайхалтай дуулдаг залуу. Энэ л үед Жонгүг яагаад үүнийг өмнө нь анзаарч байгаагүйгээ бодно. Үзэмж төгс царай, уран гуалиг бие, бишрэс сайхан хоолойг яагаад өмнө нь анзаарч байгаагүй юм бол.

Их л бодолд дарагдан суух Жонгүгийг харсан найзууд нь одоо ойлгосон бололтой хэмээн бие биетэйгээ ярилцана.

Жонгүг ч бодолдоо дарагдан Тэхёныг тайзан дээрээс буусныг анзаарсангүй.

Тэхёны хувьд гэх юм бол тэр Жонгүг гэх хайрынхаа эзнийг харсан ч очоод тэвэрмээр байсан ч өөрийгөө тэвчин мартахаар шийдсэн шийдэртээ бат зогсон харцаа буруулна. Гэвч удалгүй нэгэн шар үстэй залуу ирэн хажууд нь суув. Тэхён гайхан хажуу тийш харахад өнөө залуу.
" Сайн байна уу? Би HYBE энтэртаймэнтын гүйцэтгэх захирал Пак Жимин байна. Энэ миний нэрийн хуудас" хэмээгээд нэрийн хуудсаа Тэхёнд өгөв
Би таныг манай помпанитай ирж уулзаасай гэж хүсэж байна. Маргааш өглөө 12 цагт HYBEэнт дээр ирж болох уу. Бид таныг ирээдүйн алдарт дуучин болж чадахыг харлаа. Тийм болохоор та бодолцож үзээрэй. Хүсвэл шууд надтай холбогдож болно. Энэ доор нь миний дугаар байгаа.

Jealous Where stories live. Discover now