000.

117 14 1
                                    


Тэхён" Таамаглаагүй гэж санаа юу~ хүүхдийг минь алахыг зөвшөөрөхгүй шүү хатагтай Астел!"

Астел түүнийг ширүүхэн түлхээд тансаг хормойгоо янзлана.  Тэрээр гэнэтийн үйлдэлд нь цочирдсон байх ч харц нь бохир завааныг үнэн сэтгэлээсээ жигшиж буй мэт байсаар л байв.

"Одейсэны ханхүү байх чинь надад хамаагүй! Бид ердөө нэгэн улсын ханхүү болон язгууртан хатагтайгаас өөр харилцаагүй. Хүүхдийг чимээгүйхэн зохицуулах болохоор.. ханхүү тайван байж болно."

Астел ууртай хэдий ч тайвнаар өгүүлэхийн сацуу ихэмсэг байдлаа хадгалж байлаа.

Тэхён Де Браун. Браун бол Одейсэн улсыг олон жил захирсан хаан удмын овог. Одейсэн улсын 23 дахь үеийн хааны 2-р ханхүү Тэхён Де Браун.

Тэр бардам, бодлогогүй, атаархуу зангаасаа болж эцсээ хүртэл ах дүү нараа хорлох гэж явсаар үхдэг хорон дүр.

Харин түүний өөдөөс хүйтнээр ширтэх авхай бол Астел Рё Авино. Авино гэр бүл Одейсэн улсын нэр нөлөө бүхий таван гэр бүлээс хамгийн их эрх мэдэлтэй нь бөгөөд 16-р үеийн хааны болоод улс төрийн уналтын үед нүүр буруулалгүйгээр барахгүй амь нас, эд хөрөнгөө бүгдийг зориулахад бэлэн байсан цорын ганц гэр бүл аж.

Гэсэн хэдий ч Астел авхай бас л нэгэн хорон санаат дүр. 2-р ханхүүд гүнзгий дурлаж, түүний учирсан эмэгтэйчүүд бүрийг арга залиараа хороож байсан юм. Түүгээр ч зогсолтгүй 1-р ханхүү болон 2-р ханхүүгийн таашаах болсон энгийн ардаас гаралтай Мэйлен гүнгийн охин Эстериаг хороох гэж завдан хамгийн их хайрласан залуугийнхаа гарт амиа алддаг.

Энэ ертөнцийн үйл явдалууд нь зохиомол бөгөөд 'Денч өргөөн төлөөх тэмцэл'гэх зохиолын үйл явдал юм.

Тиймээ! Энэ бол дахин төрөлттэй зохиол!

Хан Тэхи миний бие өсвөр насны сэтгэл гутрал, үе тэнгийнхэндээ гадуурхагдсан, эцэг эхийн утсан хүүхэлдэй шиг амьдралаасаа болж тэсэлгүй амиа хорлосон азгүй охин.

Тэгж их зовж, шаналсан ч эцсийн амьсгалаа авч байхдаа би бурханд залбирч байсан юм.

"Ахиад нэг удаа амьдрах боломж олгооч! Хүссэнээрээ амьдрах боломж!"

Азаар эсвэл эзээр би амьд байсан. Гэвч амьдралдаа анхны бөгөөд эцсийн удаа уншсан зохиолдоо амилсан.

Би нялх хүүхдийн биеэнд төрсөн гэвэл худлаа!

Аль хэдийн насанд хүрсэн залуу авхай Астел Рё Авиногийн биеэнд орсон. Энэ үед зохиол бараг л өрнөл рүүгээ орж байв.

Тэхён, Астел хоёр Одейсэны тусгаар тогтносон баярын цэнгүүнд уулзалдаж, санамсаргүй байдлаар нэг шөнийг өнгөрөөсөн үе.

     "Тайван байх аа?" Тэхён жуумалзан Астел руу ойртоно.

Дөнгөж ухаан орсон ч уур хилэнгээр дүрэлзэх Астел хулчгар мэт хойш ухарсангүй, харин ч ханхүүгийн нүд рүү цоо ширтэж зогсов.

"Хааны удмын цус чиний биед бүрэлдэж байна. Яаж аймшиггүйгээр хороохыг санаархана вэ!"

Олиггүй амьтан!

Үнэндээ Тэхён хүүхэд тийм ч чухал биш. Гол нь түүний ах Теор Де Браун гэрлэсэн хэдий ч хүүхэдтэй болоогүй учир титэмт ханхүү болох ёслол нь хойшилсонд байгаа юм. Тэр энэ боломжийг ашиглан хүүхэдтэй болж, хаанд өөрийгөө батлан харуулах гэсэн ядмаг санаа агуулж байгаа!

" Авино гэр бүл цорын ганц ууган ачаа улс төрийн төлөөх зэвсэг болгохыг зөвшөөрөх юм шиг санагдаж байна уу?"

Тэхён далд санааг нь мэдсэн түүн рүү цочирдон харвал Астел дулаахан инээмсэглээд мэхийв.

"2-р ханхүүд л гэж хэлэхэд миний эмээ өвөө, мөн эцэг эх минь яасан ч зөвшөөрөхгүй~"

Астел толгойгоо өндийлгөх үед нил ягаан нүд нь хүйтнээр гэрэлтэж байлаа.

Тэхён бачууран гараа зангидахад, Астел түүнд ахин нэг бөхийгөөд хормойгоо өргөн өрөөг орхив.

Тэхён үргэлж л өөрийг нь тэнэг хүн шиг дагалддаг байсан эрх танхил Авино гэр бүлийн гэр бүлийн ухаан муутай авхай гэнэт сэхсэн амьтан шиг зан гаргаад байгаа гайхширч гүйцлээ.

Гэсэн ч их тоосонгүй, угаасаа түүнд хаан ширээнд сууж өөрийг нь үл тоодог хүн бүрт хаанчлалаа тунхаглах нь гол зорилго нь тул.

Астел өрөөнөөс нь гарсан дариудаа атгасан гараа тавихад нь гар нь чичирч байх аж.

Бурхан минь, түүний харизм ч тоглоом биш юм аа. Хорон санаатан байх амаргүй бололтой шүү..

Бичээч Тэмү: Сайн байцгаана уу~? Ахин нэг шинэ бичвэртэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Дахин төрөлттэй хөөрхөн бичвэрээ хайрлаж өгөөрэй~(⁠◍⁠•⁠ᴗ⁠•⁠◍⁠)⁠✧⁠*⁠。

Үргэлжлүүлэн umanga.net сайтаас хүлээн авч уншаарай~

Денч өргөөн төлөөх тэмцэлWhere stories live. Discover now