002.

25 5 1
                                    

"Астел Авино хүрэлцэн ирлээ!"

Розэлла удаан хугацаанд харилцаагүй багын найзыгаа угтаж авахаар үүд рүүгээ яаравчлах аж. Харц гайхсан мөн басхүү багахан уур ундуу шингээсэн байх нь илхэн байлаа.

Астел орж ирсэн дариудаа Розэллаг тэврэн авч "Чамайг харсандаа баяртай байна!" хэмээв. Розэлла зөрүүлж тэвэрсэн ч нүүрэнд нь Астелынх шиг баярласан төрх илэрсэнгүй.

Тэд тэврэлтээ салгахад" Эхлээд зочны өрөөнд орцгооё." Розэлла түрүүлж ам нээснээр Астел толгой дохиод түүнийг дагаж өрөөнд орлоо.

Орлэйн харшийн үйлчлэгчид Авино гэр бүлийг ихэмсэг хийгээд их зантай гэгдэх авхайг өөрөө хүрээд ирсэнд гайхаж мөн эмээн байв.
Үйлчлэгч тэдэнд цай авчирч өгөхөд Астел түүнийг гарч байхыг хүсээд өрөөнд хоёулхнаа үлджээ.

"Олон жилийн дараа гэнэт ирсэнд өршөөгөөрэй. Тэр үе-

"Хэрэггүй ээ, би дурсмааргүй байна. Хамгийн сайн найздаа хугацаа нь дууссан сүрчиг шиг хөсөр хаягдах сайхан дурсамж биш шүү дээ." Розэлла эмзэглэж байгаа ч сэтгэлээ барин үүнийг хэлж байгааг Астел мэдээд уруулаа хэмлэн суух аж.

"Гэхдээ л уучлаарай. Би жаахан байсан тийм дээ ч аав бүхнийг өмнөөс минь шийддэг байлаа. Чи итгэхгүй байх л даа, гэхдээ энийг хараад итгэж магадгүй." гэсээр даашинзаа доороос нь сөхөж хөлийнхөө булчин хэсгийг үзүүлэхэд Розэллагийн нүд томорлоо.

"Энэ чинь.."

Гүн хийгээд зүрх эмтлэм олон сорви. Саваанийх бөгөөд тун эртнийх гэдэг нь ойлгомжтой байв.

Розэлла хөлд нь зөөлнөөр хүрч, ямар ч тосгүй өөрөө эдгэрсэн сорвийг нь илнэ.

"Би чамаас гуйя. Надад гуйх нүүр байхгүй ч би хайргүй хүнтэйгээ гэрлэхийг, хүүхэд минь улс төрийн золиос болж над шиг хөөрхийлөлтэй өсөөсэй гэж хүсэхгүй байна. Розэлла, чи л миний итгэж болох цор ганц нэгэн."

Энэ үед Розэлла түүнийг өрөвдөн нулимс дуслуулж байсан юм. Тэр юу ч мэдээгүй байж.. юуг ч мэдэхгүй байж Астелыг муугаар бодож ирсэн шүү дээ.

"Би.. би яаж туслах юм? Надад хүч гээд байх зүйл ч байхгүй. Би яаж тус болохоо мэдэхгүй байна."

"Зүгээр л намайг хэсэгхэн гэртээ байлгаад өгөөч. Намайг хэрэгтэй зүйлээ базаатал."

"Чи хаачих юм? Хаашаа явах зүйлээ базаана гэж? Авино гэр бүлээс зугтах гэж үү? Бас хэнтэй гэрэлнэ гэж? Юу болоод байгааг тодорхой тайлбарлаад өгөөч, Астел."

Астел санаа алдсаар түүний гараас ташаа аваад зарим нэг зүйлсийг тайлбарлаж өгөв. Сар тэнгэрт заларч, мянга мянган одод түгжээ. Розэлла одоо ч уйлсаар байх ба Астел түүний зүг 'одоо болно доо' гэсэн харцаар харж суув.

Өрөөнд Астелын туслах Фрэнсиска орж ирээд тэднийг гайхширсан байдалтай харна. Ийм удаан хугацаанд Авино гэр бүлийн тэр тусмаа Астелын туслах хийсэн тэрээр Астелын иймэрхүү өрөвдөж энэрсэн сул дорой төрхийг багад нь л харсан биз. Авино гэр бүлд сул доройчуудад орших газар нэгээхэн ч үгүй учраас.

"Авхай, харш руу энд хонох болсон тухай мэдээ хүргэх үү? Хэтэрхий оройтчихлоо."

Астел толгой сэгсрэн мөрөөр нь тэвэрч уйлсаар байх Розэллагийн үсийг илсээр "Өнөөдөртөө гэрт очно оо. Чи хэлсэн зүйлийг минь мартав даа, Розэлла." гэвэл түүнд эрхлэх авхай түүнийг чангаар тэврээд "Би үүрд чиний талд Астел." гэв.

Астел Розэлла хоёр салах ёс хийгээд зам замаа хөөхөд цаг аль хэдийн шөнө дундыг заасан байлаа.

Астел сүйхнийхээ жижигхэн цонхоор гадаах орчныг тольдсоор хэвлий дээрээ гараа тавив.

Амар амгалан юм аа. Үнэхээр сайхан тэнгэр, сэвшээ салхитай үдэш. Намрын орой ч мөн дөө. Гэхдээ л надад түгшүүр мэдрэгдээд байна. Дайны өмнөх энх тайван шиг. Түүнийг энэ бүхнээс л холдуулахыг хүссэн юм сан.

Гэмгүй бяцхан хүү. Удаж ирсэнд уучлаарай бяцханаа..

Фрэнсиска түүнийг нүд салгалгүй ажиглах бөгөөд юу болох гээд байгаа нь мэдэгдэхгүй ч түүний дотор ч түгшүүрийн бяцхан дохио хангинах аядна.

---

Үргэлжлүүлэн umanga.net-ээс уншаарай~~

Денч өргөөн төлөөх тэмцэлWhere stories live. Discover now