40.

239 39 14
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~♥︎~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~♥︎~

Нар мандах үед цэнхэр тэнгэр алтан өнгөөр өөрийгөө будаж, өглөөний салхины хэмнэлд баяртайгаар бүжиглэнэ.

Тетиагийн шинэ хааныг тодруулах гэж буй тэмцээнд олон мянган үзэгчид талбайн хоёр хэсэгт тухтай сууж байв.

Хаан болон түүний ноёдууд суудалдаа суувал улсын цорын ганц ханхүү ч мөн байрандаа очиж заларсан юм.

Тэмцээн эхлэх гэж байгаа бололтой Жонгүк, Ли хоёр талбайн голд гарч ирэв.

Жонгүкийг хараад Тэхёны нүд гялалзаж байх агаад харин Жонгүкийн царай ямар ч хувиралгүй тайван харагдаж байв. Тэр зүгээр л хорон муу ханхүүд байр сууриа харуулахыг хүсч байгаа бөгөөд удахгүй харуулах болно.

Хааныг гараа өргөхөд цугласан хүмүүс тэр дороо чимээгүй болов. Тэр гүнзгий амьсгал авсаар альфа ханхүү рүү харан,

"Ханхүү Лигийн сорилт юу вэ?"

Ханхүү Ли ёжтой инээмсэглэл тодруулсаар Ким хаан руу харан,

"Ялсан нь Тетиагийн хаан болох болно, эрхэм дээдсээ" гэж ханхүү олон сонсогдохоор чангаар хэлэв.

Хаан түүний хариултанд толгой дохихоос өөр зүйл хийсэнгүй.

"Миний хаан болохыг ард түмэн мэдээсэй гэж хүссэн юм. Хэн мэдэх вэ?...Таныг амлалтаасаа зөрчихийг." гэж ханхүү Ли ёжтойгоор хэлэв.

𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃 Where stories live. Discover now