1

150 13 1
                                    

"Ааваа та намайг битгий энд үлдээ л дээ ?" хэмээн бяцхан охин цурхиран уйлах ч аав нь тоолгүй харанхуй ойн гүнд орхиод одлоо.

Шөнө болж чоно улин харанхуйд хэн нэгэн хараад ч байх шиг санагдах нь бяцхан охины айдас дээр айдас нэмэрлэнэ.

Гэнэт охины аварлыг сонссон мэт дэнлүү барин наашилж яваа хүмүүсийн дуу хадаж эхэллээ. Баярласан охин нулмистай нүдээрээ инээн замдаа хэд ч бүдэрсэн босон, хүмүүстэй уулзхаар тэмүүлнэ гэвч охины харсан гэрэл хүн биш чоно байх нь тэр ...

"Бурхан минь үгүй гэж хэлээч?"охины ухаан алдахаасаа өмнө хэлсэн сүүлчийн үг ....

Энэ охин бол Күни. Одоогоор 3настай ба ээж,эгчийн хамт амьдарч ирсэн. Хойд эцэг нь ирэх хүртэл л дээ, аан бас түүний хойд эгч ... хойд эцэг нь мөнгөний хомсдолд ороод эгчийг нь эрчүүдэд худалдаж эхэлсэн. Дөнгөж 16той охиныг шүү дээ .

Харин бяцхан күниг зарах боломжгүй учир өсгөж дийлэлгүй ойд хаяж буй нь энэ. Харин энэ үед хойд эгч нь эгчийнх нь олсон мөнгөөр халуун гэртээ тансаг хоол идэж байгаа.

Охин сэрэхдээ хүмүүс дунд сэрэх ба тэр өөрийгөө зүүдэлсэн гэж бодох ч энэ түүний гэр биш ...

Цонхоор хархад хаа сайгүй чоно бас хүмүүс гэвч тэд чоныг агнах, эсвэл дайрахгүй бүр нэг гэрт амдарч байгаа нь охины сонирхлыг ихэд татна

Удалгүй залуухан эмэгтэй түүнд хоол авчирсан бөгөөд охин хэд хоног хоол идээгүй тул амаа түлэн барин иднэ.

Охин дөнгөж 3тай ч их хэрсүү нэгэн тул тэднийг хүн чоно гэдгийг төвөггүй мэднэ тиймээс асуулаа"Та нар хүн чоно биздээ эгчээ?"

-"Тиймээ, чи биднээс айж байна уу?"

Күни"Бага зэрэг л .. гэхдээ би буцахыг хүсэхгүй байна. Эгчээ та намайг өргөөд авчихаж болохгүй юм уу?" хэдий балчирхан охин ч нулмистай нүдтэй, чухал царай гаргах хүүхдэд татгалзах арга байсангүй тул инээмсэглэн "Ээжээ гэж дуудаарай" гээд тэвэрлээ.

Охин хэзээ ч ээжийн хайрыг мэдэрч байгаагүй тул сэтгэл нь хөдлөн цурхиран уйлах ба ээрсээр "За ээжээ" гээд инээлээ гэхдээ энэ удаа чин сэтгэлээсээ.

Охин цэнхэр нүд цагаан шаргал үстэй ба эртний хэл, үсэг бичиг гаргаахгүй сайн мэднэ

Чононууд ч охиныг хүлээн зөвшөөрөн өсгөхөөр боллоо. Гэвч ахлагчийн хүү гэх 15 орчим насны хүү түүнд дургүй хэвээрээ л... хүүгийн ээжийг хүмүүс алсан ба тодруулвал күнигийн хойд эцэг нь алсан .

Werewolf~Where stories live. Discover now