him?

292 49 4
                                    

<0>

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

<0>

Профессор өнөөдрийн лекцээ дуусгаад гарсны дараа оюутнууд дараагийн хичээлээ эхлэхийг хүлээнэ. Ихэнх нь хоорондоо ярилцаж, зарим нь хичээлээ давтах бол хамгийн арын ширээнд суусан залуус хөзрөө тарааж байлаа.

"Шиён, өчигдөр шөнө үнэхээр завгүй байсан бололтой. Тийм үү?"

Ув улаан үстэй нуруулаг охин Жэйкийн хэлснийг сонсоод шууд л нүдээ эргэлдүүлэн, "Би тэр гажигтай чинь унтаагүй" гэсэнд залуу эргэлзэж гайхсан төрх гарган инээд алдана.

Шиён гоёмсог толио гарган өөрийгөө тухтай гэх чинь тольдож эхэллээ. Урд шөнийн үдэшлэгээс болоод багахан ядарсан харагдах ч бараг будаггүй төрх нь хэнээс ч илүү үзэсгэлэнтэйг тэр сайн мэдэх тул сэтгэл хангалуун мишээнэ.

"Өчигдрийн залуугаар гэртээ хүргүүлж, дараа уулзана гэж амлаад бас бөгж бэлгэнд авсан"

Жэй эхний хөзрөө дэлгэн тавиад, "Галзуурмаар юм. Чамайг өөртэй нь дахиж хэзээ ч уулзахгүйг тэр залуу мэдэх болов уу?" гэсэнд Шиён үл ялигхан мишээн, "Харин л дээ, гэхдээ намайг таарсан болгонтойгоо унтаад байдаггүйг лав ойлгосон биз" гэсэнд тэд нир хийтэл инээлдэж ойр сууж байсан зарим оюутнууд эргэн харахад хүрнэ. Энэ үеэр Эри багаасаа л Шиёнийг ийм зан ааштай байсныг мэдэх тул чимээгүйхэн сонсоно.

Шиён эцэст нь залхан шанаагаа тулж суугаад лекцийн танхимыг сайтар ажиглахдаа доод эгнээнд түүнийг ширтэн суух нуруулаг залуутай харц тулгарах нь тэр. Тэд ярилцаж үзээгүй ч нэгнийхээ тухай хангалттайг мэдэх тул охин инээмсэглэлээ нуух ч гэсэнгүй цэх суун дур булаам гэх чинь мишээгээд гараараа зөөлхөн далласанд Рики догиор хариу даллаад цааш эргэн харлаа. Түүний урт хар үс, өтгөн хөмсөг дэндүү сэтгэл татам ч уруулыг нь харсан цагаас хойш нүдэнд нь мартагдалгүй үзэгдэх тул Шиён өөр зүйл бодохыг хичээн байж жуумалзана.

"Мэдээд байсан юм аа, тэр шинэ залууг сонирхоод байгааг чинь"

Сонү тэднийг ажиглангаа огтхон ч гайхсан шинжгүй ийн хэллээ. Рики саяхан Японоос шилжиж ирсэн бөгөөд энд хөл тавьсан цагаасаа эхлээд хүн бүрийн анхаарлыг татаж, өөрийн сошиал дагагчдаа араасаа хөглөрүүлж явааг нь Шиён сайн мэдэх тул түүнд ойртож, дотносохыг хүлээж яддаг болжээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 18 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

BLOSSOMWhere stories live. Discover now