2

64 17 0
                                    

  

  

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

─•~❉᯽❉~•─

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

─•~❉᯽❉~•─

   Тэхён сайн найзууд болох Жонгүг, Хусог хоёртой хамтдаа бүжгийн бэлтгэлээ хийэ дуусаад амьсгаагаа тогтворжуулахын тулд хэсэг амралт авлаа. Тэднээс арай цоглог байсан Жонгүг усанд гүйх бол нөгөөх хоёр нь хэдий нь үхдэл аятай хана налан нурмайн сууна.

   Тэр хажууд нь харагдах утсаа асаахдаа ааваас нь зурвас ирсэн байхыг мэдлээ. Нээж унших гэснээ болин дахиад л нэг ажлын зар байгаа биз гэж бодоод утсаа унтраан нүдээ анин суухдаа яаж ч загнаж зандарсан миний л аав шүү дээ гэж бодон утсаа нээн харвал тэр нүдэндээ ч итгэсэнгүй. Үргэлж л өөрийнх нь хүсэж буй зүйлсийг хог, амьдралд ямар ч хэрэггүй зүйл гэдэг атлаа одоо өөрөө моделын зарлал явуулж байгаа нь нэг л хачин санагдана.

   Моделын зарлал дахь линк рүү орон харвал шууд Миора компаний сайт руу нэвтрээд орчихсон тэр аавыгаа андуурчихсан юм болов уу гэж бодсон ч удаанаар эргэлдэж байсан бөөрөнхий дүрс эцэст нь дуусаж сайт дээр тавигдсан зарлал Тэхёны нүдний өмнө зурайлаа. Тэрээр нэг бүрчлэн уншиж танилцахдаа тавигдсан он, сар, цагыг нь сайн нягталж аваад эцэст нь аав руугаа залгав.

   "Ааваа энэ чинь..." хүүгээ үгээ дуусгалгүй чимээгүй болчихсонд Ким ноён гүнзгий амьсгаа аваад

   "Би чамд юуг чинь ч зааж чиний амьдралд хөндлөнгөөс оролцохгүй болохоор өөрийнхөө нэг амьдраад үз. Харин бүтэлгүйтэх юм бол үг дуугүй миний хэлснийг хийнэ шүү!" Гэж хэлээд утсаа тасаллаа.

| 𝐅𝐨𝐫𝐞𝐯𝐞𝐫 𝐘𝐨𝐮𝐫𝐬 |Where stories live. Discover now