4. Эерэг бодол

200 41 3
                                    

Улирал дундын шалгалтын хариу гэсэн самбарын өмнө сурагчид бөөндөө цугларчээ. Өөр өөрийнхөө дүнг харчих санаатай нэрсээ хайх тэдний дунд зогсох Сынчол өөрийгөө 13-т байхыг олж хараад багахан инээмсэглэв. Хэчнээн өөр сургуульд хэцүүхэн цаг үеэр шилжиж ирсэн ч сурлагад нь нөлөөлөөгүйд баярлах түүний дэргэд Жонхан ирж зогсоод мөрөөр нь тэвэрнэ.

-              13... хичээлдээ сайн байх нь.

Инээмсэглэн хэлэх түүний үгийн хариуд Сынчол нүдээ эргэлдүүлсээр, мөрөөр нь тэврэх гарыг түлхэн холдуулаад

-              Дотно юм шиг аашлахаа больчхооч гэвэл Жонхан ахиад л нүдээ онийлгон инээмсэглэнэ.

-              Дандаа хамт байхаар хүмүүс дотно болдог шүү дээ. Хараач, би яг чиний дэргэд байна хэмээгээд дүнгийн самбар өөд заалаа.

"Юүн Жонхан – 12-р байр"

Нүдэндээ ч итгэхгүй гайхширах Сынчол тавлах мэт инээмсэглэх Жонханруу, дараа нь самбарлуу ахин нэг харахдаа "ахиад л ялагдчихлаа" хэмээн бухимдана.

Энэ ингээд яг хэд дэх нь гэдгийг мэдэхгүй юм. Юутай ч Жонхан өөртэй нь мөрий тавина гэж хэлсэн тэр өдрөөс хойш бүх зүйл дээр түүнийг ялж дийлэх бөгөөд эдгээр нь 100м-ийн гүйлт, сагсан бөмбөг, сургуульдаа ирэх цаг, өдрийн хоолоо идэх хурд гээд жижиг сажиг бүх зүйл.

Сынчол тийм их ялах хүсэлтэй нэгэн биш ч гэсэн хэн нэгэнд хэзээ ч ингэтлээ ялагдаж үзээгүй тул гарцаагүй өвлийн хүйтэн салхи үлээж эхэлсэн өдрүүдээр Жонханыг ялах хүсэлдээ шатсан Сынчолын сэтгэл гал манартал дүрэлзэж байв.

Тиймдээ ч шөнө унталгүй орондоо хөрвөөж, Юун Жонханыг ялах арга сүвэгчилнэ.

Жонхан урьдын адилаар инээд алдан ангийнхаа хаалгаар орж, харсан таарсан бүх хүнтэйгээ мэнд мэдэлцэх зуурт сүнс нь төөрчихөө юу гэлтэйгээр нүднийх нь доогуур бараан зураас татаж, биеэ дийлж ядан чирсэн Сынчол араас нь үзэгдэх юм.

Дөнгөж сая сургуулийн үүдэнд Сынчол Жонханаас хайч, чулуу, даавуудахыг асуусан бөгөөд 7 удаа тоглож, 7 удаа хожигдсон нь энэ ажээ.

Хичээлдээ төвлөрсөн зүйлгүй дэмий шанаагаа тулаад ангийнхаа цонхоор гадагш ширтсэн Сынчол гэнэтхэн нэгэн мэргэн санаа бодоод олчих аятай нүдэнд нь од харваад ирэхтэй зэрэгцэн ардаа суух Жонханруу эргэн харлаа.

Шилжиж ирээд  3 долоо хоног болж, өдөр бүр царай царайгаа харалцаж байсан Юүн Жонхан.

Өнөөдөр түүнийг эргэн харах үед шанаагаа тулчихсан унтаж байв. Уг нь хэлэх үг байсан юмсан. "чамайг гарцаагүй ялах тоглоом олчихлоо" гээд л. Гэхдээ амнаасаа үг унагах нь байтугай нүдээ ч цавчилгүй түүн рүү ширтэх хөвгүүн.

Урт гэгч нь сормуус, нарийхан шөвгөр хамар, нар тусаад гэрэлтэх цайвар арьс, шанаагаа тулснаас болоод багахан цорвойсон уруул. Тэрхэн үед л Сынчол анх удаа түүнийг "Яах вэ , дажгүй л царайтай юм" хэмээн бодлоо.

Юүн Жонханы тухай хамгийн анхны эерэг бодол...

WEWhere stories live. Discover now