~♥︎~
Өдөр хоногууд нүд ирмэх мэт хурдан өнгөрч байлаа. Далсимийн Тэхёныг үхэлд хүргэнэ гэж зөгнөсөн улаан сар гарахад хоёрхон хоног үлдэж байгаа тул өдөр ирэх тусам хааны зүрх айдаст автана.
Түүний хүсэж байсан шиг бүх зүйл сайхан болж, хүү нь нүдэн дээр нь аюулгүй байгаа бөгөөд одоо тэр аймшигт улаан шөнө өнгөрөхийг л хүсч байна.
Тэрээр одоо шүүхийн танхимд Далсимийн шавийг хүлээж байлаа. Далсим хоёр өдрийн дараа болох зан үйлтэй холбоотой бүх чухал зүйлийг шийдвэрлэлүүхийн тулд шавиа илгээсэн байв.
Удалгүй Далсим ламын шавь хамгаалагчийн нарын хамт орж ирэв.
"Хаантны амрыг эрье."
Ким хаан толгой дохин инээмсэглээд түүнийг суухыг дохив.
"Эрхэм дээдсээ, нар жаргахаас өмнө ханхүү сүмд хүрэх ёстой. Ёслолыг дуусгахад удаан хугацаа шаардагдана." гэж өнөөх ламыг эелдэгээр хэлэхэд хаан толгой дохив.
YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃
Werewolf"Хорвоо ертөнц чамайг мангас гэж зүхэж болох ч би хэзээ ч тэгэхгүй." "Надад хорвоо ертөнц чухал биш, зөвхөн чи л чухал." ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.