Intro

173 9 0
                                    

"Чи арай л их анхаарал хандуулаад байгаа юм биш үү? Зүгээр л нэг шалгалт байхад"

Дүрэмтийн банзал нь хаа нэг салхинд хийсэн сөхөгдөх тоолонд багахан доошлуулангаа тамхины цог хувцас дээрээ унагачихгүйг хичээх охин хөл доор нь суун тавласан янзтай үг шидлэх хөвгүүн рүү таагүй ширтсээр "Зүгээр л шалгалт аа? Үгүй шүү, үгүй жаалаа. Огтхон ч тийм биш. Чамд бол юу ч биш байж болох ч над шиг аав ээж, ах дүүсээсээ зугтах гэж амьдралаа бооцоонд тавьсан хүнд энэ зүгээр л нэг шалгалт яагаад ч биш" хэмээв.

Охины ярвайсан царай гэнэт хувьс хийн, дээврээс нэвт шувт харагдах сургуулийн арын талбайн голд дээр доороо оролцон үнсэлцэх танил сурагчдыг хараад жуумалзлаа.

Сол: Чи ингэхэд шаргал үстэй охидод дуртай юу?

Жэмин: Яасан? Үсээ будуулах гээ юу? Хэрэггүй дээ, энэ өнгө чинь илүү халуухан.

Сол: Одооноос шаргал үстэй охидыг сонирхох хэрэгтэй шүү за юу Нана?

Жэмин: Юу гээч хачин юмаа сэдээд байгаа юм?

Сол ягаан уруулын будгийн бүдэгхэн мөртэй дутаа татсан тамхиа хөвгүүний аманд зуулгаснаа үсийг нь зөөлөн илээд "Надад тусална биз дээ?" гэхэд Жэмин багахан эргэлзсэн янзтай толгой дохих үед Сол мишээсээр "Алив ээ бууцгаая. Англи хэл дээр өнөөдөр чухал бие даалттай".

Дээврийн шат руу алхангаа хүрмийнхээ жижиг халааснаас бохь гарган зажлах охин руу Жэмин хачин жигтэй харцаар ширтсээр араас нь даган гарахдаа энэ удаа Солын гуйсан тус өмнөхүүдээсээ хэд дахин новшийн байх талаар таамаглаж ядан дээврээс буув.

Гурав эсвэл дөрвөн давхар байдаг л нэг бор шаргал өнгөтэй ахлах сургуулийн хашаанд байх модод цэцэглэн, хаа сайгүй цэцгийн дэлбээ хийсэж, хүйтний эрч буун хавар цаг ирсэн байх аж. Хичээлийн хонх дуугаран сурагчид нааш цааш гүйлдэхээ болин сургуулийн хонгил чимээ аниргүйд автах ч сурагчдын зовнисон шивнээ, балаараа ширээ товших чимээ, гарын хөлсөө арчих нь дуулдана.

Элсэлтийн ерөнхий шалгалт болоход 187 өдөр.




















A/N: Сайн байцгаана уу эрхэм хүндэт нөхдөө. Гайхалтайгаар Toxic Book 2-оо эхлүүлсэндээ туулийн жаргалтай байна.
Дашрамд дуулгахад эхний бүлэгтэйгээ холбоо хамаарал үгүй байгаа. Нэг нь хаа хамаагүй Америкт нөгөөх нь мэдээж Өмнөд Солонгос улсад өрнөж байгаа хойно.
За тэгээд сайхан бичвэр болно гэж найдаж байна баярлалаа.

Toxic: Book 2 " Exam "Where stories live. Discover now