Өнөөдөр Хэми Мингюү хоёрын хуримын өдөр.
Хэми Мингюү хоёр хоёул хоёулаа над руу урилга явуулсан ч очих эсэхдээ эргэлзсэн хэвээрээ л. Хэми бид хоёр үеэлүүд болохоор манай ээж аав ирэх нь ойлгомжтой. Тэднийг харах зориг надад алга.Хаалганы хонх дуугаран очтол Жихүн зогсож байв.
"Юу вэ, чи чинь явахгүй юмуу? Хэми чамд их л гомдох байхдаа! Хурдан өөрийгөө бэлдээ!! Тэилийг би хариуцъя!"
Жихүнд түлхүүлсээр өрөөндөө орлоо. Хүний үг ер сонсохгүй учиргүй заавал яв гээд л унах юм.
Хэмигийн гомдож уйлж байгаа нь нүдэнд харагдаад санаа алдан бэлдсэн байсан даашинзаа өмслөө.Жихүн ч Тэилийг хувцаслачихсан байв. Бид цугтаа Жихүний машинаар явахаар тохиров.
"Бэлтгэлтэй байгаарай... ээж аав хоёр чинь байж магад"
"Таарвал шууд зугтнаа!"
Жихүн инээд алдах аж. Тэилийгээ тэврээд гялс такси бариад гэрлүүгээ харих байхдаа. Ээж аавын царайг харахаас айж, нөгөөтэйгүүр гомдох сэтгэл төрж байсан юм.
"Риан! —— ёстой гоё харагдаж байна шт! "
Гаёнтой тэврэлдчихээд Хэмитэй уулзхаар сүйт бүсгүйн өрөө рүү яарлаа. Сүйт бүсгүй сүйт залуу хоёрын өрөө зэрэгцээ байдаг юм байна.
Хэми нус нулимс болчихсон сууж байв. Би ч түүнийг хараад өөрийн эрхгүй нулимс дуслуулж орхив."Баяр хүргэе!! Ёстой хөөрхөн байна!"
Хэмиг тэврэнгээ хэллээ."Тэил яасан юм?"
"Гадаа Жихүнтэй цуг байгаа... догдолж байна уу?"
Хэми толгой дохин "үнэхээр аз жаргалтай байна! Хайртай хүнтэйгээ хуримаа хийнээ гэхээр бүр баярлаад байнаа!"
Түүний нүднээс үнэхээр л аз жаргалтай байгаа нь мэдэгдэж байсан юм. Удахгүй хурим нь эхлэх болохоор яаран сүйт бүсгүйн өрөөг орхилоо. Заал руу орон Жихүнийг хайтал, Тэилийг Квон Сүнён тэвэрчихсэн зогсож байв.
"Риан ... нөгөө..."
Сүнён сандран тайлбарлах гэж хичээх аж. Би ч санаа алдаад юм хэлсэнгүй. Тэр ч мөн аав нь учраас хүүтэйгээ уулзхыг нь хориглоод яах ч билээ."Зүгээр ээ, хурим дуустал хүүгээ хар даа.."
Сүнён инээмсэглэх аж. Тэилийг үнэсээд л бөөн баяр байгаа харагдав.
Хүүгээ тэгтлээ санадаг гэж мэдсэнгүй."Кхм... "
Жихүн намайг тохойлдхоор нь гайхаад хартал тэр хажуу тийшээгээ дохив.
Яг л бодож байснаар ээж аавтайгаа энд таарч орхив.Сандраад л хүүгээ Сүнёноос булааж аван гүйх гэтэл аав араас дуудлаа.
"... ярилцах цаг байна уу?"
Юу гэхээ үл мэдэн Жихүн рүү хартал тэр толгой дохих аж.
Хараагүй хугацаанд тэд бүр илүү хөгширсөн харагдана."Хүү чинь үү? Тэвэрч болох уу?"
Эсэргүүцэлгүй аавад Тэилийг өглөө. Аав ч инээмсэглээд Тэилийг тэврэх аж.
"Сайн байна уу, та.. би нөгөө"
Квон Сүнён хажууд хүрч ирэн өөрийгөө Тэилийн аав гэдгийг хэлчихэв. Аав түүн рүү хөмсөг зангидан дургүйхэн харах аж.
Ямар санаатай аавад ингэж хэлснийг нь мэдэхгүй юм."Бишээ аав! Зүгээр тоглож байгаа юм! Хэхэ..,тийм биздээ? "
"Үгүй ээ, би Тэилийн аав мөн! Квон Сүнён гэдэг. Хэн хүнээс илүү хүүдээ бас хүүгийнхээ ээжид зөндөө их хайртай... өөрийнхөө буруугаас болж энэ хоёрынхоо хажууд байж чадаагүй үе зөндөө л дөө ... Рианд ямар ч буруу байхгүй ээ... бүгд миний буруу болохоор та түүнийг битгий буруутгаарай..
—- Риан, бүх зүйлийг уучлаач гэвэл чамд хэцүү байх... ядаж засах боломж олгооч? Хүүдээ хамгийн сайн аав, чиний хувьд хамгийн сайн нөхөр байхаа амлаж байна... ганцхан боломж олгооч?"
Квон Сүнён гэнэт гэрлэх санал тавиад эхлэх нь тэр. Хэт гэнэтийнх байсан тул юу гэхээ үл мэднэ.
Хүүгийнхээ төлөө зөвшөөрмөөр байгаа ч мэдэхгүй нь."Тэил аа~ ээжтэйгээ явцгаая!"
Юу гэхээ үл мэдэн дахиад л энэ бүхнээс зугтхаар шийдсэн юм.
Ad/ margaash duusax ni ee
YOU ARE READING
•하루만에•
FanfictionБи ч өөрөө итгэхгүй байгаа ч... тиймээ энэ үнэн. --- нэгхэн өдрийн дотор нөхөртэй болчихсон байсан!