2

69 11 3
                                    

Жонгүг босон хаанд мэхийн ёслоод "Хаантан өршөөгөөрэй ханхүү та хоёрт саад болохыг хүсэхгүй байна" хэмээхдээ сүүлийн үгээ шүд зуун ярих нь тодхон сонсогдлоо.

Үнэхээр намайг гэсэн сэтгэл бий гэж үү?

~~~

Үдэш болж би өрөөндөө орж ирэхэд Жонгүг хүлээн зогсож байлаа. Миний дотор тэрбум тэрбумаар шувууд нисэж би өөрийн мэдэлгүй инээмсэглэнэ.

"Гүнтэн та энэ үдшийн цагт юу хийж миний өрөөнд айлчлав? " намайг асуулт эрсээр хариултаа тэсэн ядан хүлээж байхад тэр над руу хараад "Ярилцах зүйл байна” гэх аж.
Би тэсгэл алдан түүнд ойртоод хүзүүгээр нь гараа оруулан уруулыг нь зөөлөн үнсэж орхилоо. Миний бодсоноос тэс өөр хариу үйлдэл над дээр ирэв.

"Би эр хүн сонирхдоггүй, тэр тусмаа чам шиг энгэр султай эр биеэ үнэлэгчдийг үзэн яддаг"

Тэр намайг хүчтэй түлхэн, нүүрлүү минь алгадах мэт хорон үгсээ чулуудаад, захидал шидэн "Эцгээс тань ирсэн" гэв.

Тэр өдрөөс хойш миний сэтгэлд хар үүл хуралдаад зогсохгүй, эцгээс минь ирсэн захидал миний хоолойг боймлох өвдөлтийг үлдээж орхисон юм. Хэдий алтаар бүрсэн харшид амьдарч байгаа ч яагаад ч юм бүх зүйлс гунигтай хэвээр.

Мянга аз жаргалтай байхыг хүсээд ч би чадахгүй байна. Солонгос улсын бүх зүйлийг умартан жаргалаа эдлэхийг хүсэвч санаснаар болохгүй нь. Жонгүг миний сэтгэл рүү хар ус цацаж, чулуу шидсэн ч миний бодолд гүн зоогдсон хэвээр байх юм. Өөрийгөө ийм сул дорой байгаад гутарч байна.

Зохиогчийн талаас:

Хаантан яаралтай хэргээр Тэхёныг өргөөндөө залсан нь хааны бие ихээхэн өвдсөн байлаа. Тэхён түүнд санаа зовж буй дүр эсгэн гарнаас нь тас зуурч үзэгдэнэ. Хаан Тэхён болон Жонгүгаас бусад хүмүүсийг гарахыг тушаан Тэхён руу ширтэн "Надад цаг бага байна. Энэ ордонд өнгөрөөсөн бүх хугацаа хар дарсан зүүд шиг л байсан. Миний уйтгартай энэ амьдралыг чамаас өөр хэн ч ингэж ихээр жаргалтай болгож байгаагүй юм шүү! Анх чамайг харсан тэр өдрөөс л аз жаргал гээч зүйлийг юу болохыг мэдсэн. Тэхёнаа, намайг насан эцэслэх үед бүх зүйл 2 дугаар Луйсд шилжих болно. Тэр чамд таатай хандана гэж бодохгүй байна. Би чамд хэрэгтэй бүхнийг өгөх болохоор яг одоо яв" хааны хоолой зангирч Тэхён руу удаан ширтэнэ.

Тэхён хааны цээжийг дэрлэн түүний гарнаас зөөлөн атгав. Хаан Жонгүг рүү инээмсэглээд " Чи бол миний цорын ганц итгэлт хамтрагч. Тэхёныг чамд даатгаж үлдээхийг хүсэж байна. Гуйя, түүнийг минь сайн харж хандаарай" хаан ингэж хэлээд Тэхён Жонгүг хоёрыг хурдан гэгч нь зугтахыг тушаан явуулав.

- Хаантан та яагаад ийм зүйл хийснээ хэлээч.

- Тэхён бол миний мөрөөдөл, түүнд сайхан ирээдүй хэрэгтэй. Намайг үхэх үед тэд Тэхёныг миний араас явуулах болно, би үүнийг л сайн мэдэж байна Мария.

- Луйс бол таны төрсөн хүү яагаад таныг хордуулсан юм.

- Би сайн эцэг мөн сайн хаан байж чадаагүй биз. Хаан гунигаа өвөртөлж, нүдээ анин, хэвтсээр үлдэв.

Тэхёны талаас:

Бид сүйх тэргэнд суулаа. Тэр миний өөдөөс эгц харан суух нь надад хэтэрхий ичмээр бас тухгүй байна. Энэ ордонд анх хөл тавиад л түүнийг олж харсан, одоо түүнтэй хамт байгаан л туйлын аз жаргал билээ.

- Яг юу болоод байгааг хэлээч.

- Хоёрдугаар Луйс хааныг хордуулж хаан ширээнд хэт шунасан, мөн таныг хаан ширээнд сууж магадгүй гэж үзээд хөнөөхөөр төлөвлөсөн ч байж магадгүй.

- Тийм байхнээ. Над шиг эр биеэ үнэлэгч яаж тэр оргилд санаархах бодол тээн гэж.

- Үүнийг надаас бус Хоёрдугаар Луйс асуусан нь дээр гэж бодож байна.

- Бид хаашаа явж байгаа юм.

- Хаан танд бэлдсэн алслагдсан ордон.

October 15th

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 16, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

THE FRANCEWhere stories live. Discover now