before him.

97 9 2
                                    

SONDER.

iv

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

iv. Ханыл

 Ханыл

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

2011.

          "Би ердөө жижигхэн урмын үг сонсохыг л хүссэн юм."

          Тамхины утаанд манан татаж, хүн амьсгалахад ч бэрх болсон дээврийн хөндийд арван гурван настай болов уу? гэмээр охин ном дэвтрээ биендээ шахан тэвэрсэн байх бөгөөд түүний үгийг сонсож буй эмэгтэйн нүд талимаарч, хэл ам нь орооцолдсоныг бодвол нэлээдгүй мансуурсан нь илт.

         "Өө, тийм ээ. Чи яг гурван жилийн өмнө их сайн байсан, Ханыл." Бүсгүй охинд хандаж ийн хэлэхэд охины нүдэнд нулимс хурж эхэллээ.

         "Би албаар-" Уруул ам нь чимчигнэн байж амаа нээн үгээ дуусгахын завдалгүй бүсгүй түүний хажуугаар зөрөн хаалгаар гараад явчхав. Гэртээ ганцаар үлдсэн охин өглөөхөн цэвэрлээд хичээлдээ явсан боловч жаазтай гэр бүлийн зурагнаас нь үлдсэн шилний хэдэн хэлтэрхий, цаасны үйрмэг, дутуу татсан тамхины ишээр дүүрсэн шалан дээр өвдөглөн суугаад чимээгүйхэн мэгшихдээ өгүүлбэрээ гүйцээн "тэгээгүй..." хэмээн шивнэх аж.

         Хэдий хугацаагаар ингэж суусан юм бүү мэд, тэр нулимсаа ханцуйгаараа шудраад өглөө, өдөр, орой болгон гунирхлаар дүүрэн суудаг хоолны ширээгээ дэрлэн суув. Түүний санаж байгаагаар хамгийн сүүлд Ханыл ахыгаа анги дэвших шалгалтаа сайн өгсөн өдөр л энэ ширээнд жаргалтайгаар сууж дээ.

SONDERWhere stories live. Discover now