"Жүн?!"Цээжээр нь хурдхан шиг түлхэн түүнлүү эгцлэн харахад тэр гайхсан, бантсан байртай эгцлэн харав
"Бид ингэж болохгүй?" Хэмээн хэлэхэд тэр нүдрүү минь ширтэхдээ гарыг минь атган авахад би цочирдон хойш ухран харцаа өөр тийш чиглүүлэв
Машинаас цоолох мэт харцтай тулгарч намайг харчихаад үл мэдэг уруулаа өргөн инээхэд би сандран
"Яв! Яваарай! Жүн аа маргааш ярилцацгаая!" Хэмээн гэрлүүгээ гүйн орох гэтэл тэр гарнаас минь атгах атгалтаа тавьсангүй
"Асуудал хөрөөгүй байгаа дээр ярих хэрэгтэй байх?" Хэмээхэд надад үнэхээр өөрийн гэсэн ухаан байхгүй байсан учир гараа татан гэрлүүгээ гүйн оров
Гэртээ орж ирчихээд сандарч ядан хоёр тийш холхин уруулаа хазалсаар хаалгаа нэг цоожилж үзээд нэг больж үзэх аж
Бурхан минь сая юу болчихвоо? Жүн надад сайн байсан юм уу? Тэгээд тэр үеэрнь Сынчол харчих нь гэдэг?Галзуурах нь ээ?
Сандарч ядах зүрхээ дарж байтал хаалга нүдэн золтой ухаан алдчихсангүй. Тайван Юүра!
Амьсгаагаа уртаар аван хаалгаа нээтэл шууд л гэнэтийн хүчтэй үнсэлтээр угтаж хананд хүчээр шахан амьсгаагаа уртаар гаргана. Уруулыг минь хазлан, долоож байгаа нь үнэхээр их өвтгөж байсан учир өөрөөсөө түлхэнэ
"Хараал ид! Би саяны болсон зүйлд шалтаг сонсох хэрэгтэй юу? Чи Жүн-д сайн юм уу?!"
Асуух хэв хаяг нь хангалттай айлгаж, уурлаж буй нь угаас харагдах ажээ
Хөлрөх шиг л....
"Юм дугараад өгөөч ээ? Та хоёр сая юу хийсэн юм? Яагаад надад Жүнтэй уулзах гэж байгаагаа хэлээгүй юм? Хараал идэг! Та хоёр ямар учиртай юм??"
Хананд гараа тулан хашхиран асуухад би чичирж ядан хэлэх үггүй доороо гацав. Тиймээ надад шалтгаан байхгүй. Тусалсан гэх шалтгаан түүнд шалтаг болохгүй гэдгийг би хамгийн сайн мэднэ
YOU ARE READING
𝐂𝐡𝐞𝐨𝐥 𝐃𝐚𝐝𝐝𝐲
FanfictionStrawberry шиг уруулыг чинь амтлахын тулд би хэдийг төлөх ёстой бэ?