4-р хэсэг

136 20 1
                                    

Тэр тоглож байгаа байлгүй дээ! Тэр үүнийг надад тусгайлан зориулсан гэж хэлсэн ч ....магадгүй энд нэг зүйл буруу байх шиг байна.

Надад үргэлж новшийн том хувцаснууд таалагддаг байсан хэдий ч энэ арай биш ээ, би хувцсаа өмссөн түүнд харуулахаар том өрөө рүү очив. Жэйс жуумалзахад би түүн рүү нүдээ эргэлдүүлэн хараад гараа ташаан дээрээ тавиад "Үнэхээр үү? .... Та яаж намайг баавгайн хувцастай энэ бүхнийг хийнэ гэж бодоо вэ?!"

(Нэг иймэрхүү шүү заа өөр зураг олддоггүй ээ, тэгээд малгайн тусдаа том шүү заа)

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

(Нэг иймэрхүү шүү заа өөр зураг олддоггүй ээ, тэгээд малгайн тусдаа том шүү заа)

Тэр толгойгоо дохин жуумалзахад би түүн рүү өвчтэй хүн харж байгаа юм шиг муухай харж байлаа.

Би энэ халуунд ийм хувцастай шатаж үхнэ гэдэгтэй бат итгэлтэй байв. "Би энэ малгайг нь өмсөхгүй байж болох уу?"

Малгайн их хүнд мөн бөхчим санагдсан тул ийн гуйхад тэр ахин жуумалзаж "Би чамайг баавгайд их дуртай л гэж бодсон юмсан. Өгзөг нь дээрх баавгайтай чинь тун төстэй санагдаад л авсан юм л даа. Өмсөх эсэх нь чиний л дур!"

Тэр буйдангаас өндийхөд би түүний хувцаснаас зөөлөн зууран "Заавал өмсөх ёстой гэж үү?" Жэйс хөмсгөө нумруулан

"Чи ажлаасаа халагдаж ,би шинэ үйлчлэгч авч тэр энэ хувцсыг илүү дуртай өмсөж магадгүй юм аль эсвэл чи энэ хувцсыг өмсөөд тоос сорогчоо аваад явж болохгүй гэж?!"

Би гомдолтой нь аргагүй тоос сорогчоо аван гэрийг бүхэлд нь цэвэрлэж эхлэв.

Бүхэл өдрийн турш тэр намайг ажигласан ба түүнтэй харц тулгарах бүрт тэр жуумалзаж байсан юм. Би усан хулгана шиг хөлөрч байгаагаа сайн мэдэрч байлаа. Калифорнийн аймаар цаг агаар энэ бүхнийг улам л дордуулж байв.

Абигаил гэртээ ирэхэд аль хэдийн харанхуй ноёлчихсон байсан юм тэр орж ирсэн даруйдаа уулга алдаж "Жэйс чи түүнд юу хийж байгаа юм!" миний аймшигтай хөлөрсөн байдлыг харан мөн Жэйс буйдан дээр дарс шимэн хөгжөөнтэйгөөр намайг ширтэхийг Абигаил ажиглан "Жэйс тэр их ядарч! Хөөрхий охиныг тамлахаа болиод завсарлага ав"

Тэр санаа зовсон үгс хэлж байсан ч тэр над руу ойртсонгүй. Абигаил дээшээ гарах явцдаа "Би хэдэн найзуудтайгаа хоол идэхээр явах тул, намайг иртэл түүнийг битгий алчихаарай!"

Хэдийгээр оройхондоо сэрүүхэн байдаг ч бүхэл өдрийн турш энэ новшийн хувцастай бүхэл бүтэн пэнтхаус цэвэрлэсэн нь яг одоо миний хувьд маш маш новшийн халуун байна бас би энэ баавгайн хувцсыг тайлаад нуруугаа маажихыг ямар их хүсч байна гээч!

Абигаил гэнэт ирсэн шигээ буцан гэнэт явж одов. Жэйс уйдсан бас урам нь хугарсан аятай над руу хараад "За яахав чи өнөөдөр сайн байсан тул, би маргааш чамд шинэ дүрэмт хувцас өгнөө."

Хөөх ямар өгөөмөр сэтгэл вэ?!

Гэнэтхэн нүд минь харанхуйлж бүх зүйл хурдтай өнгөрөв.

"Үйлчлэгч ээ"

Би сүүлд Жэйс надруу харан орилж байхыг л сонсов.

Нүдээ алгуурхнаар нээвэл доор минь зөөлөн зүйл мэдрэгдэв. Энэ нь зөөлөн бас том ор байсанд багагүй баярлав, би толгойгоо эргүүлэн цонхоор Калифорни жихүүн шөнө болоод сэвшээ салхийг арьсандаа мэдрэхдээ нэлээн удаа ухаангүй байснаа ойлгов.

"Сэрчихсэн үү?" гэж гүн хоолой бувтнахад би толгойгоо эргүүлэн доош харахад дарга маань орны доод буланд сууж байв "Тиймээ" би бараг хашхирах шахав.

"Чи үйлчлэгчийн хувьд их том гай юмаа!" тэр шүдээ сийгүүлэн хэлэх ба би нулимсаа арай ядан тэвчиж байв.
Цээжинд сонин зүйл мэдрэгдэж би түүнээс ахин уучлалт гуйв.

Тэр баавгайн толгойг барин сууж байсан ба "Магадгүй үүнийг чихээр сольж болох юм" Тэр баавгайн толгойг нэг тийш нь чулуудаж орхив.

"Эсвэл би энгийн хувцас өмсөж болох байх?"

"Дэмий юм!" тэр өндийн урд минь зогсоод "Хэрэв та орноос минь эелдэгхэн босоод өгвөл би унтмаар байна"

Одоо л би түүний өрөөнд байгаагаа санан өндийхийг хичээх ч бие минь бага зэрэг муу байгаагаас болоод би буцан хэвтэв.

"Заза мартаж үз би өөр өрөө олчихъё"

Тэр эргэх гэхэд би түүний хүрэмнээс зууран "Баярлалаа" гэж хэлэв.

Гэвч би юунд талархаж байгаагаа өөрөө ч сайн мэдсэнгүй, түүнийг намайг өрөөндөө хонуулж байгаад байж магадгүй юм гэвч тэр намайг ийм байдал хүргэсэн шүү дээ?!

Тэр надруу эргэж харан ширтэж эхлэхэд би саяны үйлдэлдээ харамсав. Нүд ирмэх зуур л тэр миний дээр гарч хоёр гарыг минь толгойн дээр минь дарж орхив.



A/N- gntshn tvcluurshv dee

The MaidWhere stories live. Discover now