Бэкхён 10

31 3 6
                                    

"Сахилгагүй охин минь юу өмсчихсөн юм" тэр уурласан харагдаж байна хөмсгөө зангидаж билхүүснээс минь барих гар нь чангархад гацаж түгдрэн "Юу нөгөө юу? Би-бикини тийм ч задгай биш шүүдээ" гэхэд тэр намайг тавин "Гадаа хүйтэн байхад юу өмсөөд байгаан ханиад хүрчихвэл яах юм. Чи жоохон байна. Хэндээ юугаа харуулах гэж ийм хувцас өмсөөд байгаа юм?" гэсээр уурлахад "Хэнд ч биш өөртөө зориулж өмссөн юм. Гадаа хүйтэн биш далай руу тэглээ ч ороогүй. Бас хаана байгаагаа хараач таныг орхиж явсан цагаас эхлээд ийм болчихсон юм. Өмнө жил ч бас өмссөн тэгээд та яах юм" гэхэд тэр бүр уурлан намайг орхиод явчихав.

Намайг түүнд гомдон далайн эрэг дээр суун чимээгүйхэн мэгшиж байхад "Найз залуу чинь их хартай юмаа. Түүнээс эрт салсан нь дээр байх" гэсээр нэгэн эрэгтэйг хэлэхэд түүн лүү хараад "Чи яваагүй байсан юмуу?" гэхэд тэр толгой сэгсрэн "Чамд алчуур авчихаад ирсэн чинь түүхийн багш чамайг тэвэрч байсан" гэхэд би нулимсаа арчин "Хэн нэгэнд битгий хэлээрэй гуйж байна. Заза би явъя даа" гэсээр босоход "Бён Бекхён гэдэг. Цааш даа тааралдах байх" гэхэд би толгой дохин "Бурам танилцсандаа таатай байна. Дараа уулзая" гэсээр бушуухан түүнээс жийрхэж зугтах нь холгүй явлаа.

Бекхён гэх залуугаас яагаад жийрхээд байгаагаа ойлгохгүй нь гэсэн ч аль болох хол байвал дээр байх гэж бодсоор өрөөндөө оров.
Унтах гээд орондоо ороход "Галын наадам хийнэ гэнээ гараад ир" гэхэд би "Та гурав гараад сайхан хөгжилд би гарахгүй ээ" гэсээр буруу харан хэвтэв. Тэд ч чимээгүйхэн хаалга хаан гарав.

Хаалга онгойж миний орны хажууд чимээгүйхэн суугаад "Чи унтаж байна уу?" гэхэд чимээгүй л хэвтэхэд "Дахиж тийм хувцас өвлийн улиралд битгий өмсөөрэй. Гадаа хүйтэн байхад миний хайртай биеийг дааруулаад бас өөр хүн харж байна гэж бодохоор л уур хүрээд байна" гэхэд би эргэн хараад "Тэгсэн ч гэсэн бүгд таниас болсон" гэсээр буруу харахад тэр надад ойртон хацарнаас минь барин өөрлүүгээ харуулаад "Уучлаарай. Бүгд миний буруу.Тэр үед бүгдийг нь хэлээд явна гэсэн ч сөгдөөд ч болтугай үлдээх хэрэгтэй байсан юм" гэв.

Хүүхдийг аргадах тусам улам уйлдаг шиг түүнийг аргадаад байх тусам уйлчихдаг би уйлж эхлэхэд "Аягүй энэ бяцхан эрх охиныг хараачээ. Нялх юм байгаан мм" гэсээр нүүрийг минь үнсээд "За одоо унтдаа. Хайр нь явж бас унтлаа. Сайхан амраарай" гэхэд би ихэр татан "Жо-жоохон хамт байж болохгүй юмуу?" гэхэд тэр "Аялал дуусаад зөндөө хамт байя" гэхэд зогсуулан "За сайхан ам-амраарай" гэсээр хэвтэхэд тэр инээмсэглэн гэрэл унтраагаад гарав.

Шөнөжин хар хөлс цувж чичрэн өвчиндөө яраглах намайг Ина дуудан "Зүгээр үү?" гэснээ өөрийгөө цохиод байгаа бололтой би нүдээ чүү ай нээн "Би зүгээрээ. Битгий өөрийгөө цохиод бай!" гэсээр сул дуугарах миний духанд хүрээд "Яанаа охидуудаа аймар өндөр халуурч байна. Гялс ангийн багшийг дуудаад ир" гэхэд Мина толгой дохин гүйв. Хөлрөх намайг Хэсү Ина хоёр нойтон алчуураар арчихад би ярвайж ухаан балартаж эхлэхэд багш нар гүйлдэн орж ирэв. Тэр минь сандран ирээд духанд хүрэхэд би бүрэн ухаан балартав.

Эм тарианы үнэр хамар цоргин үнэртэхэд би сэрээд ойр хавиараа харахад нөгөө Бэкхён гээд байсан залуу хэвтэж байв. Би гайхан өчигдөр яах аргагүй тэр миний хажууд байсан шүүдээ гэж бодож байтал хэн нэгэн нэрийг минь дуудан хашгирч уйлах чимээ сонсоод хачин зүүднээсээ сэрэв. "Ашгүй хүнд нөхцөл байдлаа давсан. Хатгаа авч тэр нь хүндрээд өндөр халуурсан амжиж ирсэн тулдаа аврагдлаа" гэж эмчийг хэлэхэд "Таньд үнэхээр их баярлалаа" гэв.

Сэрээд хамгийн түрүүнд харсан цагаан тааз зүрхний аппаратын чимээ сонсогдож хажуугаар нь гэдэс дуугарахад би босон суухад өвөр дээр унтаж байсан тэр цочин сэрээд намайг харчихаад шууд босон тэврээд "Үхтлээ айсан. Чамайг алдчихлаа гэж ямар их айсан гэж санана" гэсээр чанга тэврээд уйлж эхлэхэд би ханиалгаж "Аягүй миний бяцхан Тэтэ одоо тайвширдаа. Би энд байна. Чиний Бубу одоо зүгээрээ" гэсээр түүний нурууг илэхэд тэр тэврэлтээ салгаад "Би чамайг дахиж өвлийн амралтанд явуулахгүй ээ. Намайг ямар их айлгасан гэж санана" гэхэд би түүний хацар дээр үнсэн "За ойлголоо. Дахиж явахгүй ээ. Хайраа би өлсөөд байна" гэхэд тэр инээмсгэлэн "Жонгүг сая идэх юм авахаар гарсан"

"Ина яасан юм?" гэхэд тэр инээмсэглэн нөгөө талын орлуу заав. Би хараад гайхан "Ина ч бас хатгаа авчихсан юмуу?" гэхэд тэр толгой сэгсрэн "Ханиад хүрчихсэн. Чамайг эмнэлэгт хүргэж ирээд ухаангүй байхад халуураад эхэлсэн. Жонгүг түүнийг шөнөжин асарсан" гэхэд би толгой дохин. Босох гэтэл цээжээр хатгуулан буцан хэвтэхэд "Битгий бос. Ина та хоёр долоо хоног эмнэлэгт хэвтэнэ" гэхэд толгой дохилоо.

Хаалга онгойн "Багшаа орж болох уу?" гэхэд гайхан үүд рүү харвал Бэкхён гэх залуу зогсож байв. Тэхён толгой дохиход тэр орж ирээд ардаасаа баглаа цэцэг гаргаж ирээд над руу сунгахад би гайхан "Чи хэзээ ирсэн юм? Одоо уул нь аялалтай байх ёстой биздээ" гэхэд тэр толгой сэгсрэн "Яаж дээ нэг нь өвдөж байхад бид тэнд тоглоод зугаацана гэж юу байхав дээ" гэхэд би инээмсэглэн "Би зүгээрээ. Та нарт төвөг удаж сандаргасан бол уучлаарай" гэхэд тэр толгой сэгсрэн "Зүгээр шүүдээ. Энэ цэцгийг чамд зориулж авсан юм" гэсээр сунгахад Тэхён ах аваад "Тэр энэ цэцэгнээс харшилтай" гэсээр Инагийн орны хажууд тавьчихав.

_________________________________

Uchigdr orh ystoi baisn Ch bicheech ni Buram shig haluuraad oruulj chadsngvi. Daraagiin chapter aa neeh udaahgvi oruulchihnaa. Snaa bodloo huwaaltsaarai.

I Hate The History Teacher Where stories live. Discover now